|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

АН –ын бүлэг АН, МАХН –ын хооронд байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ

АН –ын бүлэг АН, МАХН –ын хооронд байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ Төрийн ордонд АН -ын бүлэг хуралдаж АН -ын Гүйцэтгэх зөвлөлийн зөвшөөрснөөр 2014 оны аравдугаар сарын  18 -ны өдөр буюу өнгөрсөн хагас сайн өдөр АН болон МАХН -ын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсантай холбоотойгоор   Ерөнхий сайдын мэдээллийг сонссон байна. Хоёр нам хоорондын улс төрийн шийдлийн асуудлаар  шийдвэр гаргах эрх АН -ын бүлэгт байхгүй. 

Гэсэн ч үүссэн нөхцөл байдлын талаар гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж, санал солилцоод АН, МАХН -ын хооронд үзэглэсэн гэрээний зарим заалтуудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзлээ. Хоёр нам хоорондын урт хугацааны  стратегийн асуудлууд туссан байгаа учраас  намын зохих шатны  эрх бүхий байгууллагаар батлах саналыг намын удирдлагуудад хүргүүлэхээр боллоо. Тиймээс бүлгийн хуралдаанаар  хэлэлцсэн асуудлын гол протокол болон гишүүдийн саналыг Ардчилсан намын  удирдлагад  хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler