|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Ц.Оюунбаатар: Нөхөн сонгуульд Н.Энхбаяр, С.Ганбаатар нарын нэгийг нэр дэвшүүлнэ

Ц.Оюунбаатар: Нөхөн сонгуульд Н.Энхбаяр, С.Ганбаатар нарын нэгийг нэр дэвшүүлнэ

МАН-ын бага хурал Тусгаар тогтнолын ордонд АН-ын ҮБХ-ны хуралдаан Төрийн ордны Их танхимд болж, Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцлээ. Улмаар хоёр намаас тус тойрогт нэр дэвшигчээ өрсөлдүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм.

Үүнтэй зэрэгцэн МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар Сонгуулийн ерөнхий хороонд очжээ. Тэрбээр "2018 оны долдугаар сарын 7-ны өдөр манай нам ээлжит бус их чуулганаа хийсэн. Энэ хурлын үеэр Хэнтийн аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
Өнөөдөр МАХН улс төрийн гурван том хүчний нэгийн хувьд Хэнтий аймгийн 42-р тойрог дээр болох нөхөн сонгуульд оролцох материалаа хүлээлгэж өгөхөөр Сонгуулийн ерөнхий хороонд ирээд байна. Бид энэ сонгуульд оролцуулахаар намын дарга Н.Энхбаяр болон С.Ганбаатар нарын нэрийг ярьж байгаа. Намынхаа дүрмийн дагуу Бага чуулганаа хийгээд, хэнийг нэр дэвшүүлэхээ албан ёсоор шийдвэрлэж, олон нийтэд зарлах болно" гэв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler