|
Видео

Шинэ мэдээ

МАН-ынханд ичих булчирхай алга уу

 

МАН-ынханд ичих булчирхай алга ууУИХ-ын гишүүн асан Д.Гантулгын орыг залгах нөхөн сонгуулийн тов энэ оны аравдугаар сарын 7-нд  товлогдоод байгаа билээ. Нөхөн сонгуульд намууд нэр дэвшигчээ илгээхээр ярилцаж байгаа юм.

Энэ сонгуулийг хийх болсон шалтгаан нь МАН-ын хамгийн залуу гишүүний ёс суртахуунгүй үйлдэлтэй холбоотойг хүн бүр мэднэ. Парламентын танхимд 65 суудал эзэлдэг эрх баригч намынхан ёсзүйгүй гишүүнийхээ өмнөөс хариуцлага хүлээж, нөхөн сонгуульд нэр дэвшихгүй ч байж мэднэ гэх яриа олны дунд тархаад байсан.

Харин МАН-ын удирдлагуудад тийм ёсзүй байхгүй бололтой. УИХ-ын 42 дугаар тойрогт тус нам нэр дэмшигчээ илгээхээр зэхэж байгаа сурагтай. Хэнтийчүүд МАН-д итгэж, залуусын дуу хоолой болог гэсэндээ УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад итгэл хүлээлгэсэн нь дамжиггүй. Гэтэл хэнтийчүүдийн итгэлийг өвөртлөн Төрийн ордонд зөөлөн суудалд заларч, төрийн хамгаалалтад багтсан залуу гишүүн сонгогчдынхоо итгэлийг хөсөр хаясан, нам нь ч иргэд сонгогчдын өмнө хариуцлагатай байж чадсангүй.

МАН-аар овоглосон залуу гишүүндээ дорвитойхон арга хэмжээ авч чадаагүй эрх баригч намынхан нөхөн сонгуульд нэр дэвшигчээ "сойсноор” өөрсдийн нэр хүндээ улам л уландаа гишгэж байгаагаа ойлгохгүй байгаа бололтой. Угаасаа ч хэнтийчүүд МАН-д итгэлээ нэг өгөхөөс дахин өгөх болов уу даа. Туршлагатай намынхан үүнийг тооцоолсон болоод энэ сарын 1-нд болсон намын Удирдах зөвлөлийн хурлаараа нөхөн сонгуультай холбоотой асуудлыг хэлэлцсэн байлгүй.

Тэд Удирдах зөвлөлийн хурлаараа энэ сарын 6-нд бага чуулганаа зохион байгуулахаар ярилцжээ. Энэ хурлаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нэр дэвших хүнээ сонгох гэж байгаа бололтой. Тиймээс ч Удирдах зөвлөлийн хурлаа тун ч даруухан, нууцаар шахуу хийсэн юм байлгүй.

http://www.mminfo.mn/news/view/19618

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler