| |
АН,МАН өнөөдөр Хэнтий аймгийн 42-р тойрогт нэр дэвшигчээ тодруулна
УИХ-ын хаврын чуулганы үеэр Д.Гантулга гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль явагдах нөхцөл байдал үүссэн билээ. Энэ дагуу улс төрийн намууд хуулийн хугацаанд нийцүүлэн, Хэнтий аймгийн 42-р тойрогт нэр дэвшигчээ зарлах учиртай.
Өнөөдөр МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулагдаж байна. энэхүү бага хурлаас нөхөн сонгуульд хэнмйг нэр дэвшүүлэхээ шийдэх гэнэ.
Харин АН-ын хувьд Төрийн ордонд "Үндэсний бодлогын хороо"-гоо 10:00 цагт хуралдуулахаар тов зарласан. Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар Хэнтий аймгийн 42-р тойрогт нэр дэвшигчийг тодруулахаар төлөвлөсөн юм. Мөн энэ үеэр Намын гишүүний ёс зүй, сахилгын тухай журмын төслийн танилцуулга болон Монгол орон даяар 21 аймаг, 330 сум, нийслэлийн 152 хороонд өрнөсөн "Монголоо сонсъё” аяныг дүгнэж, шийдвэр гаргах аж.
МАХН-аас одоогоор Бага чуулганы товыг зарлаагүй байна.