| |
Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах процедур
Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль зургадугаар сарын 26-нд болно. Харин УИХ-д суудал бүхий намууд нэр дэвшигчдээ тодруулах сунгааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө явуулж, тав хоногийн хугацаанд дуусгах хуулийн хязгаартай. Үүтээр намууд тавдугаар сарын 2-ноос 7-ны хооронд нэр дэвшигчээ төлөөллийн төв байгууллагаараа дамжуулан тодруулахаар байгаа юм. Өөрөөр хэлбэл, хагас cap хүрэхгүй хугацааны дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сунгаа өрнөх нь. Үндсэн хуульд зааснаар УИХ-д суудал бүхий нам дангаараа эсвэл хамтарч Ерөнхийлөгчид тус бүр нэг хүнийг нэр дэвшүүлэх учиртай. Ингэхдээ 45 нас хүрсэн. сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, ял шийтгэлгүй, Монгол Улсын уугуул иргэнийг нэр дэвшүүлэх гэсэн шаардлагад нийцүүлэх юм. Үндсэн хуулийн заалтаар Монгол Улсын долоо дахь удаагийн сонгуульд энэ удаагийн парламент гурван мандатын эрхтэй оролцоно. Тэдгээр нь эрх баригч МАН, сөрөг хүчин АН хийгээд МАХН. Өрсөлдөөн энэ гурван намын дунд өрнөнө гэсэн үг.
Улс төрийн хүрээнд өрнөх болсон үйл явдлууд болон нийгмийн чиг хандлагаас харахад Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа хэдийнэ эхэлжээ. Жишээ нь, даргаа, дүрмээ шинэчлэн Дээд шүүхэд бүртгүүлсэн АН-ын лидерүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд нам дотроо өрсөлдөхөө шил шилээ даран ил тод илэрхийлэх болсоор удаж байна. Харин эрх баригч МАН-ын уур амьсгал харьцангуй нам гүн байгаа ч дотооддоо марафон эхэлснийг улс төрд өрнөх болсон үйл явдлууд бэлхнээ гэрчилнэ. Парламентад авсан нэг суудлынхаа "ачаар” Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх квот өвөртлөсөн МАХН-ын тухайд намын дарга Н.Энхбаяр, О.Баасанхүү гишүүн нарын хооронд тохироо хэрхэн явахаас шууд хамаарч эхлээд буй. Ямар ч байсан Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу MAH, AH, МАХН-ынхан тус бүр нэг нэр дэвшигчийг хуулийн хугацаандаа тодруулах болов уу. Гэхдээ энд дээрх гурван намаас хэн гэгч эрхэм нэр дэвших, квотоо өвөртлөх магадлал өндөр байгаа тухай бичих гэсэнгүй. Харин нэр дэвшигчийг Улс төрийн намын тухай хууль болон намын дүрмээр MAH, AH, МАХН-ынхан хэрхэн тодруулах процедурын тухай юм.
Улс төрийн намын тухай хуулийн 13.7-д зааснаар "Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр болон нэр дэвшүүлэх асуудлыг намын Их хурал, эсхүл намын Их хурлаас сонгож байгуулсан намын төлөөллийн төв байгууллага шийдвэрлэнэ. Нэр дэвшүүлэх асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ” гэжээ. Тэгэхээр намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ сунгаагаар тодруулсан ч Их хурал эсвэл төлөөллийн төв байгууллагаараа батламжилснаар шийдвэр нь хүчин төгөлдөр болох юм.
30.2 - Ерөнхийлөгчөөр 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Моншл Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно; (Үндсэн хуулиас)
31.2 -Улсын Их Хуралд суудал бүхий дан дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ; (Үндсэн хуулиас)
13.7 - "Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуульд оролцох мөрийн хөтөлбер болон нэр дэвшүүлэх асуудлыг намын Их хурал, эсхүл намын Их хурлаас сонгож байгуулсан намын төлөөллийн төв байгууллага шийдвэрлэнэ. Нэр дэвшүүлэх асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ” (Улс төрийн намын тухай хууль)
03.2 - Улсын Их Хурлын сонгуульд оролцох намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батлах, Монгол Ардын Намаас Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх; (Ардын намын дүрмээс)
5.6.9.18 - Ерөнхийлөгчийн сонгуульд намаас нэр дэвшигчийг тодруулах; (Ардчилсан намын үндсэн дүрмээс)
14.1 - Намын Их чуулган намын Бага чуулганыг нийт 205 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Их чуулган хүртэлх хугацаагаар байгуулна. Бага чуулганы гишүүдийг орон нутаг, нийгмийн давхраа, жэндер болон гурван үеийн төлөөллийг харгалзан сонгоно. Намын Бага чуулган дараахь эрхтэй байна. Үүнд МАХН-аас УИХ-ын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх; (МАХН-ын дүрмээс)
5.63 - ҮБХ-ны гишүүнийг аймаг, дүүргийн намын чуулганаас харьяалах нутаг дэвсгэрт нотдох УИХ-ын тойргийн тоонд нийцүүлэн дэвшүүлж намын Их хуралдайгаас батлана. ҮБХ-ны бүрэлдэхүүн 380 гишүүнтэй байна. (Ардчилсан намын үндсэн дүрмээс)
20.1 - Намын Их хурал Бага хурлыг 310 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар байгуулна. (Ардын намын дүрмээс)
МАН
МАН-ын дүрмийн 16.1 -д зааснаар "Намын удирдах дээд байгууллга нь Их хурал, төлөөллийн төв байгууллага нь Бага хурал байна” гэж заажээ. 310 гишүүнтэй Бага хурлын бүрэлдэхүүнийг УИХ, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга, намын хорооны дарга, орон тооны дэд даргаар сонгогдож, томилогдсон гишүүдийг оролцуулан нэр дэвшүүлж нууцаар санал хурааж сонгодог. Мөн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батлах, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулд нэр дэвшигчийг тодруулах эрх нь Бага хуралдаа хадгалагдаж буйг намын дүрэмдээтодорхойтусгажээ. Өнгөрсөн хугацаанд орон гарсан хүмүүсийг эс тооцвол МАН-ын Бага хурлын 310 гишүүн 2013 оны арваннэгдүгээр сард шинэчилсэн бүрэлдэхүүнээрээ байгаа. Тэгэхээр МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах гол үйл явцыг Бага хурал нь дэнслэхээр байна. Гэхдээ МАН-ын хувьд бусдыгаа бодоход харьцангуй нэг гарт зангидагддаг, Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэр нь Бага хурлаараа төдийлөн хувирдаггүй гэдгээрээ онцлогтой нам.
АН
Намын даргаа шинэчилж, үндсэн дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулан Дээд шүүхэд бүртгүүлсэн АН-ын дээд байгууллага нь мэдээж нэршлийг нь өөрчилсөн Их хуралдай. Харин төлөөллийн төв байгууллага нь Үндэсний зөвлөлдөх хороо байсныг Бодлогын болгож нэршээд буй. Намын хуучин дүрмээр Үндэсний зөвлөлдөх хороо (одоогийн нэршил нь Үндэсний Бодлогын хороо) нь 228 гишүүний бүрэлдэхүүнтэй байсан. Харин үндсэн дүрэмд оруулсан өөрчлөлтөөр уг бүтэц нь томорч 380 гишүүнтэй болоод буй. Тус намын дүрэмд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах заалт мөн бий. Харин С.Эрдэнэ дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг Үндэсний бодлогын хорооноос бус нийт гишүүдийн дунд сунгаа явуулж тодруулахаа илэрхийлээд байгаа юм. Гэвч шинээр бүрдсэн АН-ын Үндэсний бодлогын хороо хэзээ хурлаа хийх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр байна.
Шалтгаан нь, Үндэсний бодлогын хорооны 380 гишүүнээ сонгох сонгуулийн дүн дуусаагүй, зарим аймаг дүүрэгт саналын дүн маргаантай байгаа гэх. Тэгэхээр АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй эрхмүүд нийт гишүүдээсээ сунгаагаар гарч ирэх бус МАН-ын адил Бага хурлаасаа тодрох нь ээ. Энд бас нэгэн асуудал байгаа нь Үндэсний бодлогын хороо нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахын тулд журам батлах учиртайг дүрэмдээ тусгажээ. Өөрөөр хэлбэл, Үндэсний бодлогын хороо анхны хурлаа хийж нэр дэвшүүлэх журмаа хэлэлцэж, баталсан тохиолдолд нэр дэвшигчээ тодруулах хэрэг. Эх сурвалжийн хэлж буйгаар одоо боловсруулж байгаа журмаар хоёр нэр дэвшигчийг Үндэсний бодлогын хороонд өрсөлдүүлж, илүү санал авсныг нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр болсон тухай мэдээлэл байна.
MAH, AН, МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх процедурыг онцлоход ийм байна. Эндээс харахад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хүсэлтэй эрхмүүд намын төлөөллийн төв байгууллагаасаа дэмжлэг хүлээх нь тэдний хувьд хамгийн том даваа байх бололтой.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/