| |
Видео
Шинэ мэдээ
Трамп сонгуульд нэр дэвших эрхээ албан ёсоор баталгаажууллаа
АНУ-ын Бүгд Найрамдах намын нэгдсэн чуулган энэ сарын 18-нд Охайо мужийн Кливлэнд хотод эхэлсэн юм.
Намын нэгдсэн чуулганаар тэрбумтан Дональд Трампыг ирэх арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас өрсөлдөх албан ёсны нэр дэвшигчээр зарласан байна.
Тус чуулганд АНУ-ын 50 мужийн Бүгд Найрамдах намын гишүүд оролцож байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ солих гурван шаттай санал асуулга явуулсан ч үр дүн нь адилхан гарчээ.
Ийнхүү олонх америкчуудын дургүйцлийг хүргэж буй Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ албан ёсоор авч байна.
Эх сурвалж: ВВС