|
Видео

Шинэ мэдээ

Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй гэж үзжээ

Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй гэж үзжээМАХН-ын дарга Н.Энхбаяр "Би 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөнө” гэсэн мэдэгдлийг өдөр тутмын сониноор дамжуулж өнөөдөр хийжээ. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хууль болон Сонгуулийн тухай хуулиар Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй гэгдэж байсан түүний хувьд өөрт нь хуулиар зориуд хязгаар тавьж байна гэж мэдэгдсэн юм. Тэгвэл Н.Энхбаяр ийнхүү яаран мэдэгдэл хийсэн нь Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн баасан гаригт гаргасан шийдвэртэй холбоотой юм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хуулийн боломж Н.Энхбаярт байхгүй учраас Сүхбаатар дүүргийн шүүхээс албан ёсоор энэ тухай нь мэдэгдсэн байна. Иймээс л Н.Энхбаяр шүүхийн шийдвэр олон нийтэд ил болохоос урьтаж нэр дэвшинэ гэсэн мэдэгдлийг хийсэн бололтой. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler