|
Видео

Шинэ мэдээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК энэ оны хагас жилд улсын төсөвт 216,5 тэрбум төгрөг төвлөрүүллээ

 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК энэ оны хагас жилд улсын төсөвт 216,5 тэрбум төгрөг төвлөрүүллээ

"Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 2018 оны хагас жилийн тайлангаа өнөөдөр /2018.07.30/ танилцууллаа.

 

"Эрдэнэс-Тавантолгой” компани 2018 он гарсаар 6,9 сая тонн нүүрс экспортолж, 953 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Энэ нь 2018 оны батлагдсан төсөв болох 1.26 их наяд төгрөгийн 78 хувьтай тэнцэж байгаа аж. Дээрх 953 тэрбум төгрөгийн 216,5 тэрбумыг улсын төсөвт татвар хураамж болгон төвлөрүүлжээ. Ингэснээр энэ оны эхний хагас жилд 373,3 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон гэж "Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тайландаа онцлон хэллээ

"Эрдэнэс-Тавантолгой” компанийн орлогын гол  үүсвэр нь нүүрс гэдэг утгаараа "Чалко Трейдинг Хонгконг” компанитай зах зээлийн эрсдэл, нүүрсний үнэ уналтаас хамгаалсан хэлэлцээр хийж, нүүрсний суурь үнэ болох 59.33 ам долларыг  61 ам.доллар байхаар гэрээндээ тусгуулжээ. Ингэснээр дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 61 ам.доллараас доош орсон ч "Чалко Трейдинг Хонгконг” компанид 61 ам.доллараар нүүрсээ нийлүүлэх нөхцөл бүрдэж байна. Харин нүүрсний үнэ 61 ам.доллараас дээш өссөн тохиолдолд тухайн өссөн ханшаар нүүрсээ нийлүүлэх аж. Үүгээр зогсохгүй баруун цанхийн нүүрсний суурь үнийг 70 ам.доллараар тогтоосон байна.

Эдийн засгийн статистик үзүүлэлт, нүүрсний үнээс  гадна тус компани ажилчдынхаанийгмийн асуудалд түлхүү анхааран ажиллаж байгаа гэнэ. Тухайлбал, ажилчдын үндсэн цалинг 21 хувиар нэмж, шөнийн цагийн нэмэгдлийг тав дахин өсгөж, хөдөлмөр аюулгүй байдлын урамшууллыг  ахин 5 хувь нэмсэн байна"Эрдэнэс-Таван толгой ” ХК ажилчдаа анхаараад зогсохгүй нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагынхаа хүрээнд  энэ оны таван сард Өмнөговь аймагтай тохижилт, хөгжлийн чиглэлээр гэрээ байгуулж 40 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн байна.  Үүгээр ч зогсохгүй "Ногоон говь” байгуулах зорилтот ажлуудаа амжилттай хэрэгжүүлэн, үр дүнг нь үзсээр байна гэлээ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК энэ оны хагас жилд улсын төсөвт 216,5 тэрбум төгрөг төвлөрүүллээ

 

Мөн  1072 хувьцаа эзэмшигч иргэн, аж ахуй нэгжүүдийг бүртгэж, нийтийг мэдээллээр хангах "Хувьцаа мэдээллийн төв”-ийг нээн ажиллуулж, одоогоор  нь 393 иргэнд  бүртгэлийн данс нээсэн байна. Тиймээс иргэд 1800-1072 дугаарт холбогдон өөрийн хувьцааны талаар мэдээлэл авахаас гадна 1072 хувьцааны дансаа үнэ төлбөргүй нээлгэх боломжтой гэнэ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК энэ оны хагас жилд улсын төсөвт 216,5 тэрбум төгрөг төвлөрүүллээ

Бэлтгэсэн:Март

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler