|
Видео

Шинэ мэдээ

"Эрдэнэс-Тавантолгой"-н ШИЛ ДАРСАН ШИНЭ ӨРҮҮД

"Эрдэнэс-Тавантолгой"-н ШИЛ ДАРСАН ШИНЭ ӨРҮҮД

 

Эдийн засаг өсөлттэй, нүүрс үнэтэй байх 2011 онд манай улс "Чалко”-той гэрээ байгуулан 3S0 сая ам.доллар авсан байдаг юм. Тэр үед урьдчилгаанд авсан мөнгөө Цанхийн сайн чанарын коксжих нүүрсээр эргэн төлж дуусах хугацаагаа ердөө л нэг жил хэмээн тооцсон байлаа. Ингэхдээ тонн нүүрсээ 70 ам.доллараар борлуулах бодит тооцоо гаргаж, "Чалко”- ийн өрөнд өгөх нүүрсний анхны цувааг ёслол төгөлдөр үдэж байв. Үүнээс хойш таван жил өнгөрчээ. "Эрдэнэс- Тавантолгой”-н албан ёсны цахим хуудсанд тавьсан мэдээллээр энэ хугацаанд Монгол Улс 21.7 сая тонн нүүрсээ "Чалко”- гийн өрөнд гаргасан байна. Анх гэрээ байгуулахдаа тооцоолж байсан 70 ам.доллараар бодвол энэ нь 1.5 тэрбум ам.долларын, хожмын шалдаа буусан гэгдэх 30 ам.доллараар бол 651 сая долларын нүүрс юм.

 

 

 

Гэсэн ч "Эрдэнэс-Тавантолгой” "Чалмо”-д өртэй хэвээр байгаа нь гачлантай. Бас л албан ёсны мздээллээр, 2016 оны арванхоёрдугаар сарын 31- ний байдлаар "Чалко”-д төлөх "Эрдэнэс-Тавантолшй”-н өр 76.7 сая ам.доллар байна. 2015-ны жилийн эцсээр 100 сая ам.доллар байсан өр бүтэн жилийн хугацаад ердөө 25 сая ам.доллараар л багассан ажээ. Гэхдээ энэ бол зөвхөн "Чалко”- гийн өрөнд хамаарах тоо. Эргээд нөгөө талд "Эрдэнэс- Тавантолгой” компани олборлогч TTJVCO-доо 2016 оны эцсийн дүнгээр 26 сая ам.долларын өртэй гэж гарчээ. Уг нь 2015 онд TTJVCO-r олборлогчоор оруулж, гэрээ зурж байхдаа "Эрдэнэс-Тавантолгой”-н удирдлагууд "TTJVCO-гийн ажлын хөлсийг бэлнээр төлөхгүй, олборлосон нүүрсний 65 хувьд тооцож нүүрсэзр төлөх тул бидэнд ашигтай, маш сайн гэрээ болсон.

 

 

 

Ингэснээр "Чалко”-гийн өрийг хурдан хугацаанд барагдуулах боломжтой боллоо” хэмээн мэдэгдэж байлаа. Өөрсдийнх нь хэлснээр ийм сайн гэрээ байгуулсан олборлогч компанидаа "Эрдэнэс-Тавантолгой” ганцхан жилийн дотор 26 сая.долларын өртэй гарсан нь гайхмаар биш гэж үү. Гэтэл өнгөрсөн жил Цанхийн уурхайгаас 7.6 сая тонн сайн чанарын коксжих нүүрсээ сорчилж олборлон "Чалко” руу зөөчихсөн байгаа шүү дээ. TTJVCO "Эрдэнэс- Тавантолгой”-гоос олборлосон нүүрсээрээ ямар ашиг олдог талаар манай сонин өмнө нь мэдээлж байсан. Үүнийг дахин сануулахад "TTJVCO бол "Эрдэнэс Тавантолгой”- гоос олборлолтын хөлсөнд авсан түүхий нүүрсээ "Винсвей” гэдэг Хятадын ченж компаниудад нийлүүлдэг. "Винсвэй” компанийн 2016 оны эхний хагасын олон нийтэд нээлттэй тайлангаас TTJV­CO хийгээд "Винсвэй”-гийн нэгдэл Тавантолгойн тонн нүүрс тутмаас ямар их ашиг олдог вэ гэдэг нь харагдана.

 

 

 

Тайланд дурдсанаар тэд энэ оны эхний хагаст 2.17 сая тонн коксжих нүүрс худалдан авсны 90 хувийг "Эрдэнэс- Тавантолгой”-гоос авчээ. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өссөн ч Монголын нүүрс хямд хэвээр байгаа нь ашгаа нэмэгдүүлэх стратегийн давуу тал болсон гэдгээ ч тэд ичиж нэрэлхэлгүйгээр тайландаа дурдсан байдаг. "Эрдэнэс Тавантолгой”-гоос тонн нүүрсийг 27 доллараар авдаг тэд цааш нь 65 доллараар зардаг байгаа юм. Нэг тонноос 30 ам долларын ашиг хийдэг тэд ердөө хагас жилийн хугацаанд 267 хонконг долларын ашиг хийсэн байна. Энэ нь одоогийн ханшаар 40 орчим сая ам.долларын цэвэр ашиг гэсэн үг. "Эрдэнэс Тавантолгой” өрөнд баригдаж, Монголын ард түмэнд сохор зоосны ашиг хүртээгээгүй энэ ченжийн дамжлагат бизнес олон жил үргэлжилсэн.

 

 

 

"Чалко”-гийн өр л хэцүү байгаа, энэ өрийг эс тооцвол бид маш сайн ажиллаж байгаа гэж "Эрдэнэс-Таванолгой”-н удирдлагууд мэдэгддэг ч ийм шинэ өр үүсээд байгааг нуух аргагүй болжээ. Үнэхээр "Эрдэнэс-Тавантолгой” удирдлагуудынх нь яриад байгаа шиг "Чалко-гийн өрөөс бусдаар сайн ажиллаж байгаа юу? Үнзхээр Д.Ариунболд захирлын хэлсэнчлэн ирэх дөрөвдүгээр сарын 1 гэхэд "Чалко”-гийн өрнөөс салж чадах уу? Амласан хугацаа нь болоход үе үеийн удирдлагууд шигээ "Дөрвөн сарын нэгээн” гээд зогсож байх юм биш байгаа?

 

 

 

 

Энэ асуултуудад хариулт эрэн "Эрдэнэс-Таванголгой” компанийн цахим хуудсаар шагайлаа. Дээр хэлсэнчлэн тус момпани 2011 оноос хойш 21.7 сая тонн нүүрс олборлож, экспортолжээ. Энэ нь бүгд "Чалко”-гийн өрөнд очиж байгаа учир улсад оруулсан экспортын орлого гэж байхгүй, харин Татварын ерөнхий газрын мэдээллээр улсын төсөвт сүүлийн хоёр жилд ердөө нийт гурван тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Энэ бол нүүрсний томоохон олборлогч компанийн бус олигтойхон зайрмагийн цехийн төлчихөөр дүн.

 

 

 

Олборлосон нүүрстэйгээ харьцуулахад улсын төсөвт бараг л татвар төлдөггүй "Эрдэнэс Тавантолгой”-н тайлангаас харахад өнгөрсөн хугацаанд "Чалко”-гийн өрийг дарвал ч дарчихсан байхаар. Учир нь Хөгжлийн банкны бондын мөнгөөс 200 сая долларын санхүүжилт тус компани авсан байдаг. "Чалко”- гийн өрийн талаас илүү хувийг Хөгжлийн банкнаас авсан гэсэн үг л дээ. Ийм их санхүүжилт авч, 21.7 сая тонн нүүрс олборлосон компани "Чалко”-гийн өрөө дуусгаагүйгээр үл барам нэмээд элдэв шинэ өр хуримтлуулсан байгааг ойлгоход хүнд. Дээрээс нь 100 төгрөгийн орлого олохын

 

тулд 136 төгрөгийн зардал гаргаж ажилладаг гэдгийг тус компанийн тайлангаас харж болно. Мэргэжлийнхний тайлбарлаж байгаагаар зөвхөн уулын цул олборлох зардал 1м куб тутамд 14.8 мянган төгрөг байгаа нь зэргэлдээ ажиллаж байгаа компаниудынхаас даруй 2-3 дахин өндөр байгаа аж. Эдийн засгийн үр өгөөжийн хувьд ингэж ажилладаг улсын компани олборлолт явуулахдаа хүртэл улсынхаа хуулийг уландаа гишгэж байгааг мэргэжлийн хүмүүс сануулсаар байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 35.5-аар орд газрыг сорчилж ашиглахыг хориглосон. Гэсэн ч "Эрдэнэс-Тавантолгой”-нхон энэ хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа Цанхийн хамгийн сайн чанарын дөрөвдүгээр давхаргыг сорчлон ухсаар буй. Хууль нь ч яасан юм, хяналт нь ч хаачсан юм, бүү мэд. Цанхийн дөрөвдүгээр давхарга гэдэг бол 200 сая тонн сайн чанарын коксжих нүүрсний нөөцтэй "өрөм” хэсэг. Өнгөрсөн хугацаанд 21.7 сая тонн сайн чанарын нүүрсийг энэ давхаргаас аль хэдийнэ сорчлоод олборлочихсон.

 

 

 

Ингэхээр сорчлогдон хаягдсан үлдсэн баялгийг ашиглах боломжгүй. Таван жил ингэж өрөм хусах байдлаар олборлолт явуулсан бөгөөд энэ байдлаар дахиад арваад жил болоход л Тавантолгой сэглэгдэж, үнэгүйдэх бодит аюул хаалга тогшиж байна. Юун дэлхийд гайхагдах орд, юун 300 жил ашиглах баялаг. "Эрдэнэс-Тавантолгой”-н тэргүүн дэд захирал Б.Ганхуяг Блүүмбэргийн "Форум” нэвтрүүлэгт оролцохдоо ч үүнийг хэлж байсан. Тэрбээр, ‘Тавантолгойн ордын 7.3 тэрбум тонн нь бүгд коксжих нүүрс биш, ихэнх нь эрчим хүчний нүүрс. Сорчлоод зөвхөн коксжих нүүрсийг нь аваад байх юм бол яваандаа арав гаруй жилийн дараа Тавантолгойн орд газар үнэгүйднэ. Бид сорчлон ашиглахын эсрэг байгаа. Урт хугацааны бодлого, төлөвлөлттэй ажиллах ёстой” хэмээж байв. Аман дээрээ "Сорчлох хориотой” гэж яриад, ачир дээрээ сорчилж ухсаар байгаад цэг тавихгүй бол хэдэн жилийн дараа бүгдээрээ нийлж харамсаад ч хожимдсон байх вий.

 

 

 

Тавантолгойд явуулсан олборлолтын арга, "Чалко”-д төлсөн, шинээр үүссэн өр зэргээс үзэхэд "Эрдэнэс- Тавантолгой” удирдлагуудынх нь танилцуулдаг шиг сайн менежменттэй компани биш ажээ. Одоогийн Засгийн газрын явуулж байгаа нүүрсний үнийг дэлхийн зах зээлийн түвшинтэй нийцүүлэх "нэг цонх”-ны бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь үр дүнгээ өгч "Эрдэнэс- Тавантолгой” нэг тонн коксжих нүүрсээ 50 ам.доллараар борлуулахаар болж байгаа. Гэхдээ өнгөрсөн үеийн бодлогын алдаанууд өнөө хэр үргэлжилсээр байгааг залруулахгүй бол ард түмний Тавантолгой аврал нэхэж байна шүү.

 

 

 

 

 

 

 

С.ОНОНТУУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler