| |
"Эрдэнэс-Тавантолгой" сүүлийн гурван жил дараалан ашигтай ажиллажээ
Уул уурхайн томоохон ордууд ашиглаж эхэлснээс хойш Монгол Улсын эдийн засагт өгсөн үр өгөөж зүүдэлж байгаагүй өсөлтийг бидэнд өгсөн. Асар их нүүрсний баялагтай манай улсын хувьд нөөцөөрөө дэлхийд 15 дугаарт эрэмбэлэгдсэн Тавантолгойн ордоо ашиглаж эхэлснээр томоохон тоглогч гэдгээ олон улсын төвшинд харуулсан цаг саяхан. Тэгвэл 7.4 сая тн нүүрсний нөөцтэй энэ ордыг "Эрдэнэс-Тавантолгой” ТӨХК-ийг тойрсон сайн, муу мэдээ хэвлэлийн гол сэдэв болжээ. Харин бүгдээрээ баримтад тулгуурлан дүгнэлт хийх гээд үзье. Учир нь "Эрдэнэс-Тавантолгой” компанийн энэ оны I улирлын тайлан гарчээ. Энэ бол баримт. Апиваа компанийн үйл ажиллагаа ямар байгааг элдэв янзын хов жив биш тайлан баланс л харуулдаг шүү дээ. Энэ тайланг маргааш болох хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэхээр товлосон юм байна. Энэ тайлангаас харвал, Монголын 2.4 сая хувьцаа эзэмшигчтэй тус компани амжилттай ажиллаж байгаа юм. Тус компанийн менежмент бол мөнгөтэйгадаадыг түшиглэхгүй Монгол "толгой”-гоор зоригтой хөдөлсөн зоримог алхам болсон. Үүгээрээ ч монгол хүн, баялгаа өөрийнхөө мэдлэг ухаанаар ашиглаж чаддаг гэдгийг харуулсан юм. Одоо ч энэ ордод монгол залуучууд хөдөлмөрлөж байна. Тухайлбал, "Эрдэнэс-Тавантолгой” компани Цанхийн баруун талбайд "Хишиг Арвин Индустриал”, "Мера”, "Монголын Үндэсний олборлогч” компанийн нэгдэл "Монгол уурхайчид” түншлэл үйл ажиллагаа явуулж байна. Монгол компаниудын энэхүү түншлэл өнөөдрийн байдлаар 6.2 сая тн нүүрс амжилттай олборложээ.
НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ТАВИН ХУВИЙГ ДАНГААРАА ХАНГАЖ БАЙНА
Өнгөрсөн оноос дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ тооцооноос илүү унасан. Тэгсэн ч үйл ажиллагаагаа хэвийн үргэлжпүүлж буй цөөн хэдэн компанийн нэг бол "Эрдэнэс-Тавантолгой” ХК юм. Тус компани Монгол Улсын экспортын нүүрсний тавин хувийг дангаараа гаргаж байна. Зөвхөн энэ оны эхний улиралд 1.8 сая тонн нүүрс экспортолжээ.
Тавантолгой ордоос өдөртөө тус компанийн 260-500 машин нүүрс Хятад руу гардаг аж. Мөн тонн нүүрсийг 30 гаруй ам.доллараар экспортолж байгаа юм. Тус компанийн өнгөрсөн оны борлуулалт 2013 оныхоос гурав дахин өссөн. Өнгөрсөн онд тус компани 5.8 сая тонн нүүрс экспортлож түүхэн амжилт тогтоосон. Тус компанийн дараа "Энержи ресурс” 5.2 сая тн нүүрс экспортлон удаалсан бол "МАК” компани дөрвөн сая тн-ын экспортоор гуравт жагсжээ. "Эрдэнэс-Тавантолгой” ХК энэхүү борлуулалтынхаа дүнд Монгол Улсад 200 орчим сая ам.долларын борлуулалтын орлого оруулжээ. Энэ нь тус компанийн үйл ажиллагаа жил ирэх тусам өргөжсөн гэдгийг харуулж байгаа юм. Нүүрсний салбарын энэ хүнд үед "Эрдэнэс-Тавантолгой” ХК борлуулалтаа 2.9 дахин нэмэгдүүлж, үндэсний нүүрс экспортлогч компаниудыг тэргүүлж байсан. Тухайлбал, 2012 онд 2.4 сая, 2013 онд 1.6 сая тонныг экспортолж байжээ. Тэгвэл энэ онд 8-10 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөн ажиллаж байгаа гэнэ. Одоогоор Монгол Улс дэлхийн хамгийн том хэрэглэгч урд хөршийн коксжих нүүрсний зах зээлийн 24 хувийг хангадаг. Тэгвэл "Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн онд Монгол Улсын нийт коксжих нүүрсний 34 хувийг дангаараа хангаж, зах зээл дэх байр сууриа нэмэгдүүлсэн байна. Энэ нь нэгдүгээр улиралд 56 хувь болж улам өсчээ. Одоогоор БНХАУ-ын нүүрсний импортын 10 хувийг дангаараа хангаж буй дүн юм. Үүнээс харахад, тус компани БНХАУ төдийгүй дэлхийн нүүрсний зах зээлд томоохон нийлүүлэгчийн байр суурь эзэлж байна.
55 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨВ
Дээр дурдсан шиг өнгөрсөн онд дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ 30 гаруй хувиарунаж, нүүрсний компаниуд үйлдвэрлэлээ
зогсооход хүрсэн. Энэ үед "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн залуус нэгдэн ашигтай ажиллах бүхий л арга хэмжээг авсны дүнд экспорт нэмэгдэж, улмаар ирэх жилүүдэд ашигтай ажиллах үндсэн нөхцөл бүрэлдсэн гэдэг. Энэ нь ч дээрх тоон мэдээллээс харагдаж байна. Харин одоогийн байдлаар таван компанитай гэрээ байгуулан нүүрс нийлүүлж байгаа аж. Тус компанийн Нягтлан бодох бүртгэлийн газраас авсан мэдээллээр 2013 онд нүүрс борлуулалтаасаа 156.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, үндсэн үйл ажиллагаанаас 17.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Улмаар өнгөрсөн онд 400.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олжээ. Үндсэн нүүрсний үйлдвэрлэл, борлуулалтаас 23.2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Энэхүү өсөх графикийн дагуу улсад төлөх татварын хэмжээ ч өсчээ. Тухайлбал, 2011 онддөрвөн тэрбум, 2012 онд 31 тэрбум, 2013 онд 42 тэрбум төгрөгийг тус тус төлсөн байна. Харин өнгөрсөн онд найман нэр төрлийн татвар, хураамж хэлбэрээр 58 тэрбум төгрөг төлснөөр үндэсний шилдэг аж ахуйн нэгжээр нэрлэгдэв. Нүүрсний үнийн дарамт, их өрийн хэмжээнд яригдах болсон "Чалко” компаниас авч идсэн мөнгийг сүүлийн хоёр жилийн хугацаанд "Эрдэнэс-Тавантолгой” ХК ганцаар нуруундаа үүрч ирсэн. Тэгсэн ч татвараа асуудалгүй төлж, арилжааны банкнуудад тавьсан өр төлбөрийг нь ажрахгүй төлж иржээ. Тус компани Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжид тухай бүрт нь эхний байруудад зогсч ирсэн. Энэ жилийн хувьд үндэсний ТОП-100 аж ахуйн нэгжийн 29 дүгээр байрт тус компани жагссан байна. Үүнээс шилдэг татвар төлөгч, шилдэг борлуулагч гэсэн шалгаруулалтаар эхний 10-т жагссан юм.
ЦААШИД Ч АШИГТАЙ АЖИЛЛАХ БОЛОМЖ БАЙНА
Тус компани сүүлийн гурван жил ашигтай ажиллажээ. Тодруулбал, Баруун Цанхийн уурхайг ашиглалтад оруулснаар 2012 онд 2.4 сая тн нүүрснээс 208.8 тэрбум төгрөгийн ашиг олсон. Тэгвэл 2013 онд хоёр сая тн нүүрс борлуулж, 156.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, үндсэн үйл ажиллагаанаас 17.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Улмаар өнгөрсөн онд 5.7 сая тн нүүрс борлуулж, 400.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, үндсэн үйл ажиллагаанаас 23 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан амжилт үзүүлээд байна. Монголын төрийн өмчит компанийн нэг зовлон байдаг. Намын томилгоогоор очсон удирдлага төрийн мэдпийн компанийг алдагдалд оруулдаг жишиг тогтоод уджээ. Эцэст нь алдагдал нь буух эзэнгүй компанийн гүйцэтгэх захирлаар ажиллажээ. "Чалко” болон арилжааны банкуудын өрөнд баригдсан, үйл ажиллагаа нь тогтворжоогүй 2012 онд тус компанийн ТУЗ хуралдаж Я.Батсуурийг гүйцэтгэх захирлаар тавьжээ. Тухайн үед ам.долларын ханш 1350-1390 төгрөг байхад компанийн өр, зээл 750 гаруй тэрбум төгрөгт хүрсэн байсан гэнэ. Гуравхан жилийн өмнө энэ компани хасах тайлантай байсан гэдэг. Зүүн Цанхиас олборлодог бүх нүүрсээ "Чалко”-гийн өрөнд өгдөг, Монголд наалдах ашиг байхгүй байсан гэхэд болно. Улмаар сүүлийн гурван жилд олборлох нүүрсний хэмжээ нь эрс өсч, тэр хэрээр татвар, өрийн асуудлаа шийдэж чадсан байгаа юм. Гэтэл энэ хугацаанд валютын ханш 500 төгрөгөөр өсч, нүүрсний үнэ 30 хувиар буурлаа. Гэтэл энэ хүнд цаг хугацаанд нэмэх 23 тэрбум төгрөгийн тайланг гаргасан нь цаашид нүүрсний үнэ өсч, валютын ханш тогтворжсон нөхцөлд ашигтай ажиллах боломжийг харуулж байгаа юм. Учир нь тус компани энэ онд 8-10 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөсөн. Ирэх онд энэ гэхэд 20 саяд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа юм. Харамсалтай нь төрийн өмчийн компанийг ийм амжилттай удирдсан гүйцэтгэх захирал нь өнөөдөр яллагдагчаар татагдчихаад байгаа.
ЭРСДЭЛГҮЙ 932 ХОНОГ
Сүүлийн зургаан жилд уул уурхайн үйлдвэрлэлийн осолд 510 хүн өртсөний гуравны нэг нь нас барж, 49 хүн тахир дутуу болжээ. Уул уурхайгаас улсын эдийн засагт оруулах хувь нэмэр өсч, ажлын байр нэмэгдэхийн хэрээр энэ салбар дахь хөдөлмөр эрхлэлтийг хариуцлагатай болгох зохицуулалт дутагдаж байна. Энэ салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулснаар тэнд ажиллагсдын төдийгүй нийт иргэдийн аюулгүй амьдрах эрхийг хамгаална гэж Засгийн газар үзсэн. Тэгвэл "Эрдэнэс-Тавантолгой” ХК нь аюулгүй ажлын байрыг бий болгохыг өнгөрсөн хугацаанд зорьж иржээ. Үүний дүнд тус компани нь осол гэмтэлгүй, хөдөлмөрийн чадвар алдалтгүй 932 дахь өдрөө ажиллаж байна. Энэ нь сүүлийн гурван жилд тус компанийн уурхай олборлолт болон тээвэрлэлтэд ямар нэг осол гараагүй гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд хөдөлмөр аюулгүй байдлын сургалтад 1117 хүнийг харуулсан нь томоохон уурхай дундаа өндрөөр үнэлэгдэх үзүүлэлт юм.
Д.МЯГМАРДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/