| |
ГУДАМЖИНД ДАСГАЛ ХИЙСЭЭР БУЛЧИНЛАГ БОЛСОН ТЭНЭМЭЛ ИРГЭН
Эрүүл чийрэг, өв тэгш бие галбиртай болох гэж спорт зааланд өдрийг өнгөрөөж, фитнесст явах, спиннингээр хичээллэх сонирхолтой залуус олон бий. Гэхдээ өөрийн хүссэн жиндээ хүрч, гоё сайхан байх эсэх нь зөвхөн танаас л шалтгаална гэдгийг Парис хотын иргэн 54 настай Саяа Жак гэх орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэн бусдад үлгэрлэн харуулжээ. Тэр хүмүүсийн өгсөн мөнгөөр архи тамхи, түргэн хоол авдаггүй. Булчингаа хөгжүүлхэд тустай эрүүл хоол хүнс авч хэрэглэдэг байна.
Жак цэцэрлэгт хүрээлэнгийн сааданд зүүгдэж, олс, кабелийн утсаар дамжин дээшээ зүүгдэх зэргээр дасгал сургуулилт хийж, зорилгынхоо төлөө тууштай тэмцэж чаджээ. Харин шөнөдөө майханд хонодог аж. Түүний амьдралаар Францын найруулагч Жюльен Гоудичауд богино хэмжээний кино хийж олны хүртээл болгосноор дөрвөн сая үзэгчтэй болжээ.