| |
Видео
Шинэ мэдээ
ДАШТ-ий алтан медаль авсан Францын баг 38 сая ам.доллараар шагнуулжээ
FIFA 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-д 791 сая ам.доллар буюу 2014 оны ДАШТ-ээс 40 хувиар илүү хөрөнгө зарцуулжээ. Үүнээс 400 сая ам.долларыг шагналын сан болгон тооцож, оролцсон улсын шигшээ багуудад зарцуулжээ. Үлдсэн 209 сая ам.долларыг хөлбөмбөгийн клубүүдэд тоглогчоо дэлхийн аваргад оролцуулсны нөхөн олговор болгож өгсөн бол 134 сая ам.долларыг тоглогчдын гэмтэл ослын даатгалд зарцуулжээ.
ДАШТ-д оролцсон багуудыг дараах дүнгээр шагнадаг юм байна. .
32-17 байр: 1.5 сая ам.доллар
9-16 байр: 8 сая ам.доллар
15-8 байр: 12 сая ам.доллар
7-5 байр: 16 сая ам.доллар
Дөрөвдүгээр байр: 22 сая ам.доллар
Гуравдугаар байр: 24 сая ам.доллар
Хоёрдугаар байр: 28 сая ам.доллар
Тэргүүн байр: 38 сая ам.доллар