|
Видео

Шинэ мэдээ

Дахин нэг хүүхэд цахилгааны утсанд хүрч амиа алджээ

Дахин нэг хүүхэд цахилгааны утсанд хүрч амиа алджээ

Сүүлийн үед золгүй тохиолдлоор хүүхдүүд амиа алдах явдал их гарч байна. Хэдхэн хоногийн өмнө эмийн сангийн хаалганд хүрсэн хүү тогонд цохиулж харамсалтайгаар амиа алдсан. Хэрэг хуучраагүй байтал дахин нэг хүүхэд тогтой утсан хүрч амиа алджээ. 

Тодруулбал өчигдөр /2018.07.05/ 15.00 цагийн орчимд "Налайх дүүргийн 6-р хороонд байрлах амралтын газрын хойно газарт унасан байсан цахилгааны шонгийн модны утсанд хүүхэд цохиулж нас барсан байна" гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу алба хаагчид очиж шалгахад амралтын газраас хойш 250 метрийн зайд газарт унасан байсан дугааргүй шонгийн модны цахилгааны утсанд 7 настай "Н” гэгч охин унадаг дугуйтай явж байгаад хүрч, цахилгаанд цохиулж, нас барсан байна. 

Хэргийг харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Б.Цэнгэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler