|
Видео

Шинэ мэдээ

Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлэг 2020 онд ашиглалтад орно

Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлэг 2020 онд ашиглалтад орно

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг жил бүрийн өвөл ачаалал ихтэй байдаг. 320 гаруй мянган хүн амтай тус дүүргийн нэгдсэн эмнэлэг 150 ортой. Тэгвэл тус дүүрэгт баригдаж байгаа жишиг эмнэлэг 45,1 сая ам.долларын хөрөнгөөр баригдаж байгаа. Үүний 14,5 сая ам доллар нь Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, 25 сая ам доллар нь хөнгөлөлттэй зээл, 4,5 сая ам доллар нь Монгол улсын Засгийн газрын санхүүжилт юм.

            Иргэдэдмэс засал, төрөх, дотор, мэдрэл, хавдар, хүүхэд, эмэгтэйчүүд гэсэн 7 төрлийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд 4 давхар олон улсын стандартад нийцсэн 200 ор бүхий жишиг эмнэлгийн барилгын явц 38 хувьтай явж байна.

            Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн: Дүүрэгт маань жишиг эмнэлгээс гадна Эрүүл мэндийн төвийн өргөтгөл баригдаж байна. Түүнээс гадна дахин 2-3 эмнэлэг хэрэгтэй. Нэн ялангуяа хүүхдийн нэгдсэн эмнэлэг шаардлагатай гэдгийг хэллээ.

Төслийн хүрээнд баригдаж эмнэлэгт ажиллах боловсон хүчнийг ч сургаж байгааг албаны хүмүүс онцолж байна.

Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлэг 2020 онд ашиглалтад орно

Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлэг 2020 онд ашиглалтад орно

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler