|
Видео

Шинэ мэдээ

ХҮМҮҮС БИД АМЬТДААС ХОРТ ХАВДАРТАЙ БОЛЖ БАЙГАА ЮУ

ХҮМҮҮС БИД АМЬТДААС ХОРТ ХАВДАРТАЙ БОЛЖ БАЙГАА ЮУ

Хүн төрөлхтөн төрөл бүрийн хорт хавдраар өвчилсөөр ирсэн. Шалтгааныг нь янз бүрээр тайлбарладаг. Ихэвчлэн буруу хооллолт, амьдралын буруу хэв маяг, агаарын бохирдол зэргээс болж хавдар өвчин үүсдэг гэж анагаах ухаан үздэг.

Гэтэл сүүлийн үед хүмүүс биднийг хорт хавдартай болоход нөлөөлж байгаа өөр нэг учир шалтгааныг судлаачид нээн илрүүлээд байгаа юм. Энэ нь зэрлэг амьтдаас хүмүүст хорт хавдрын эд эсүүд халдаж буй явдал гэнэ. АНУ-ын Аризонагийн Анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд яг энэ сэдвээр судалгаа явуулж байгаа бөгөөд өнгөрөгч 5 дугаар сард хийсэн судалгааныхаа үр дүнг "Байгаль, экологи ба хувьсал” сэтгүүлд хэвлүүлжээ.

Зэрлэг амьтадтай ойр байж байгаад хорт хавдраар өвчилсөн өвчтөнүүдийн дунд хийж үзсэн судалгаагаар амьтдын биед хадгалагдаж байдаг зарим вирусууд хүний биед халдахаараа тухайн хүнийхээ дархлааг өөрчлөх замаар хорт хавдрын өвчлөлд хүргэж байгааг Аризонагийн их сургуулийн эрдэмтэд анзаарчээ. Яг ямар амьтнаас ийнхүү вирус халдаж байгааг баттай судалж тогтоогоогүй байгаа ч цахилгаан станц болон химийн үйлдвэрийн ойр орчимд өсч үржиж байдаг олон төрлийн шавьж, бичил биетнүүдээс халдаж байж болзошгүйгээс гадна том биетэй хөхтөн амьтад ч хүмүүс бидэнд хавдрын вирус тархаадаг байхыг үгүйсгэхгүй гэнэ.

"Бид эхний ээлжинд зөвхөн судалгаа хийж байна. Гэхдээ зэрлэг амьтдаас хүмүүс бидэнд зарим төрлийн хорт хавдрын вирус халддаг байж болзошгүй гэдгийг шинжлэх ухааны үүднээс батлах нь бидний гол зорилго. Одоогоор яг хөхтөн амьтдаас халддаг гэдгийг тогтоогоогүй ч зарим төрлийн шавьжнаас бол халддаг гэдгийг баттай хэлж чадах байна.

Манай багт хорт хавдар судлаач дэлхийн шилдэг мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Тиймээс бид зэрлэг амьтдаас хүнд хорт хавдрын вирус халдаж байгаа үгүйг ойрын жилүүдэд бүрэн гүйцэд судалж тогтоох болно” хэмээн судалгааг удирдан явуулсан Аризонагийн Анагаах ухааны их сургуулийн профессор Матью Жирадью сэтгүүлчдэд ярьжээ.

 

Америк эрдэмтдийн дээрх судалгааны үр дүнтэй танилцсан бусад орны эрдэмтэд зэрлэг амьтад хүнд хорт хавдрын вирус халдаадаг байж болзошгүй шалтгааныг дэлхийн агаарын бохирдол, дулаарал, экологийн өөрчлөлт зэрэгтэй холбон тайлбарлаж эхэлжээ. Өөрөөр хэлвэл дэлхийн уур амьсгал дулаарч эхэлсэн нь хүмүүс бидэнд төдийгүй амьтдын биед ч янз бүрийн сөрөг нөлөөг үзүүлж эхэлсний яруу тод жишээ нь амьтад хавдар үүсгэгч вирусүүдийг үржүүлж, дамжуулагч болж эхэлсэн явдал гэнэ.

Эх сурвалж: Sciencedaily, Google

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler