| |
Өдөрт нэг бокал дарс уух нь хорт хавдар үүсгэж мэднэ
Бие махбодид согтууруулах ундааны үзүүлдэг нөлөөг судалсан Шинэ Зеланд улсын эрдэмтэд сэтгэл тайвшрах аргагүй дүгнэлт хийсэн байна. Согтууруулах ундааг шалихгүй тунгаархэрэглэх нь ч долоон төрлийн хорт хавдарүүсгэх аюултай болж таарчээ.
Шалихгүй хэмжээний согтууруулах ундаа ч хэд хэдэн төрлийн хорт хавдар үүсгэж болох юм гэсэн дүгнэлтийг Шинэ Зеландын Отагогийн их сургуулийн эрдэмтэд хийснийг "Дейл мэйл” сонинд мэдээлсэн байна. Спирт нь хорт хавдрын эсийн өсөлтөдхэрхэн нөлөөлдгийг эрдэмтэд хараахан мэдэхгүй байгаа ажээ.Гэхдээ тэдний хэлснээр,багахан хэмжээтэй согтууруулах ундаа нь ам, залигуур, төвөнх,улаан хоолой, элэг, бүдүүн гэдэс, нарийн гэдэс, хөхний хорт хавдрын өвчин үүсгэдэг "үнэмшилтэй нотолгоог”олсон байна.
Энэ нээлтийг хийсэн Женни Коннортүрүүнд нь нийтлэгдэж байсан бие махбодид согтууруулах ундааны үзүүлдэг нөлөөний сэдвээр хийсэн олон арван судалгааны үр дүнг нэгтгэжээ.2012 онд гэхэд л согтууруулах ундаа хагас сая орчим хүн хорт хавдраар нас барах шалтгаан болж, өөрөөр хэлбэлэнэ нь хорт хавдраар нас барсан нийт тохиолдлын 5,8 хувь байгаа нь харагдсан байна. Согтууруулах ундааны аюулгүй тун хэмжээгэж байдаггүй. Хэрвээ хүн согтууруулах ундаа уухаа огт боливол,хорт хавдар тусах эрсдэл эрсбагасдагийг Коннор тэмдэглэжээ.Энэ нээлт ньөдөрт нэг бокал улаан дарс уух нь эрүүл мэндэд ашигтай гэсэн санаа бодлыгбүрэн няцааж байна.