|
Видео

Шинэ мэдээ

Д.Муратын асуудлыг маргааш хэлэлцэнэ

Д.Муратын асуудлыг маргааш Ñ ÑÐ»ÑÐ»Ñ†ÑÐ½Ñ

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэсэн УИХ-ын шийдвэрт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг парламент энэ долоо хоногт хэлэлцэхээр болжээ.

 

Тодруулбал, УИХ-ын 2018 оны 45,47 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг маргааш Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор, харин пүрэв гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм байна. Гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн Д.Гантулгын асуудлыг хэлэлцэх шаардлагагүй аж. Харин ийнхүү Д.Мураттай холбоотой хоригийг хэлэлцэнэ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Мурат "Ерөнхийлөгчийн хоригийг би зөв гэж үзээд дэмжиж байгаа. Би шалгуулахад бэлэн байна. Шалгуулчихаад удалгүй буцаад ороод ирнэ. Энэ бол зохиомол хэрэг. Би хэрэг хийгээгүй” гэж мэдээлэл хийсэн билээ.

эх сурвалж:undesten.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler