| |
Видео
Шинэ мэдээ
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авав
УИХ-ын
чуулганы хуралдаанаар Өршөөлийн хуулийн зарим зүйл заалтад тавьсан
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Үдээс өмнө хуралдсан Хууль зүйн
байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь
зүйтэй гэж үзсэн.
Харин чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхээр санал хураахад 81.4 хувийн саналаар 4 зүйлд тавьсан хориг, долдугаар зүйл заалтад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг 83.1 хувийн саналаар тус тус хүлээж авлаа. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын 10 гишүүн хүлээж авахаас татгалзсан юм. Улмаар чуулганы хуралдаан түр завсарлав.