|
Видео

Шинэ мэдээ

Хориг хойшилж, Засгийн газраа эмхлэв

Хориг хойшилж, Засгийн газраа эмхлэв

 

Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх дараагийн зургаан сайдыг томилох зорилгоор хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулган эхний асуудлаа хэлэлцэж, шийдвэрлэснээр Ч.Сайханбилэгийн Засгийн газар элэг бүтэн боллоо.

 

Ингэснээр эрх баригчид болон эвслийн бүлгийнхний тохироогоор АН-аас гурав, МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслээс гурван гишүүн Засгийн газарт орж ажиллахаар болов. Анхнаасаа дараагийн зургаан сайд "давхар дээл”-тэй байх шийдвэрийг АН-ын бүлгээс гаргасан болохоор Ерөнхий сайд Ц.Оюунбаатар, Б.Болор, Н.Батцэрэг, М.Зоригт, З.Баянсэлэнгэ, Г.Баярсайхан нарын нэрийг өргөн барьсныг УИХ ёсоор болгосон нь энэ.

 

Баталсан өдрөөсөө УИХ төдийгүй нийгэмд нэлээд шүүмжлэл, талцлыг үүсгэсэн Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн ч "Шударга ёс” эвслийн бүлгээс тав хоногийн завсарлага авснаар маргааш хүртэл хойшиллоо. Авлига, албан тушаалтныг хамруулах заалтаас үүдсэн Өршөөлийн хууль тойрсон маргааныг Байнгын хорооны гишүүд ирцээ 100 хувь бүрдүүлж хэлэлцсэн ч эвслийн бүлгийн засварлагад ийнхүү хойшилсон хэрэг. Завсарлага авах болсон шалтгаанаа тэд Өршөөлийн хуулийн зарим зүйл заалтыг нарийвчлан судлахаас гадна Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа 350 тэрбумын авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг ил болгохыг шаардаж буй. Ийнхүү зорилгынхоо 50 хувийг биелүүлсэн ээлжит бус чуулганд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх гэсэн ганцхан асуудал үлдээд байна.

 

Үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөхөөр ажидлаж байсан нэгэн улсын нууц задруулсан хэргээр шүүхээс ял сонсон нь олон нийтийн анхаарлыг түүн рүү шилжүүлж орхив. Харин М.Багчимэг гишүүн энэ асуудалд холбоотойгоор гурван дүгнэлт хийснээ тодотгосон. Тэрбээр, УИХ тарах нь зүйтэй гэсэн байр суурийг сонинд өгсөн ярилцлагадаа илэрхийлсэн нь олон хүний таалалд нийцээгүй, мөн энэ зохион байгуупалтгай хэвлэлийн пи-ар нь Өршөөлийн хуультай холбогдож байгаа, мөн ирэх онд болох парламентын сонгуультай холбон үзэж байгаагаа илэрхийлж, өөртэй нь холбоотой шуугианыг бага ч гэсэн намжаалаа. Ээлжит бус чуулгантай зэрэгцсэн бас нэгэн асуудал нь УИХ-ын гишүүн Засгнйн газрын гишүүнийг огцруулах тогтоолын төсөл өргөн барих нь Үндсэн хууль зөрчсөн гэдгийг Цэцийн дунд суудлын хуралдаанаар гаргав. Цагийн хувьд УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан өдөртэй давхацсан нь түүнийг Цэц улс төрийн шийдвэр гаргалаа хэмээн хардахад хүргэсэн. Хэрвээ Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авбал УИХ-ын дурын нэг гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах тогтоолын төсөл өргөн барих асуудал хуулиар хаалттай болох юм.


С.ДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler