|
Видео

Шинэ мэдээ

С.Бямбацогт: Ээлжит бус чуулганаар эдийн засгийн чухал асуудлыг биш Засгийн газрын асуудлыг ярьж байгаа нь харамсалтай

С.Бямбацогт: Ээлжит бус чуулганаар эдийн засгийн чухал асуудлыг биш Засгийн газрын асуудлыг ярьж байгаа нь харамсалтайУИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар ээлжит бус чуулган зарласантай холбогдуулж бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралд 26 гишүүнээс 19 нь хүрэлцэн ирсэн байна.

Улсын Их Хурлын тухай хуулийн 16.3-д "Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын гишүүд нь ээлжит бус чуулган хуралдуулах санал, хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ", Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 11.3-т "....нам, эвслийн бүлэг, Байнгын хороодын санал болон хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн  хугацааг харгалзан ээлжит болон ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох" гэж заасан. Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон захирамж гаргахдаа өргөн баригдаагүй МАН-ын зургаан сайдыг огцруулах, чөлөөлөх, сайд нарыг томилох асуудлыг оруулсан нь Үндсэн хуультай зөрчилдсөн төдийгүй Үндсэн хуулиар гагцхүү Ерөнхий сайдад харьяалуулсан онцгой бүрэн эрхэнд халдсан үйлдэл гэж МАН-ын бүлэг үзлээ.

          УИХ-ын ээлжит бус чуулганаар улс оронд нэн тулгамдсан асуудлыг хэлэлцдэг. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, ган гачигтай, ургацынхаа тал хувийг алдах эрсдэл нүүрлээд байгаа энэ үед өвөлжилтөд бэлтгэх, хямралыг даван туулах, хөрөнгө оруулалтын асуудлаа хэлэлцэх ёстой байсан. Гэвч зургаан сайдыг огцруулахын тулд өөр асуудлаар халхавч хийх нь хэр оновчтой вэ гэдэг талаар ярилцлаа гэж бүлгийн дарга С.Бямбацогт онцлов. Тэрээр хэлэхдээ "УИХ-ын хаврын чуулган завсарлахын өмнө АН-ын Гүйцэтгэх зөвлөл хоёр намын хамтран байгуулсан гэрээг цуцлах мэдэгдэл гаргасан, бүлэг нь хуралдсан, ээлжит бус чуулганы өмнө АН-ын дарга З.Энхболд гэрээг цуцлах мэдэгдэл ирүүлсэн, Ерөнхий сайдын бүрэн эрхэнд халдаж өргөн баригдаагүй асуудлыг ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан зэргээс харахад төрийн дээр нам гарсан нь батлагдаж байна. АН-ын Гүйцэтгэх зөвлөл шийдвэр гаргахдаа намын бүлэгтээ гэрээг цуцлахыг үүрэг болгосон. МАН-ын Удирдах зөвлөл намын бүлэгтээ үүрэг өгдөггүй, чиглэл өгдөг. Ерөнхий сайд намынхаа Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуул, ачаагаа үүрсэн шиг үүрье гэсэн утгатай шаардлагыг намын даргадаа явуулахдаа Засгийн газрын бланкан дээр албан тоот үйлдсэн. Энэ нь нам, төрийн ажил холилдсоны илрэл" гэлээ. 

Д.Хаянхярваа: АН дуртай цагтаа засаг төрийг үймүүлж бужигнуулдаг боллоо

            Мөн бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа хэлэхдээ "АН-ын гаргаж байгаа үйлдлээс харахад нам төвт төртэй болох тал руу явж байна. УИХ-ын дарга З.Энхболд нам эвслийн бүлгийг сонсохгүй өөрийнхөө байр суурийг гишүүдэд тулгах, зөвшилцлийн механизмыг ашиглахгүй байгаа байдлыг бүлэг дээр ярилцлаа. Цаашид ийм хууль зөрчсөн үйлдэл гаргуулахгүй байх үүднээс хууль зөрчсөн ээлжит бус чуулганы нээлтэд бид оролцоогүй. Ардын намынхан ширээ сандалтай зууралдаад байна гэсэн яриа гаргаж байна. Бидэнд ширээ сандалтай зууралдаж, Засгийн газарт шигдэж суух сонирхол байхгүй. Гагцхүү бүх зүйл хуулийн хүрээнд явах ёстой. Хоёр намын засагт хамтарч ажиллах гэрээнд нэг талын бус хоёр талын үндэслэлд тулгуурлаж гэрээг цуцална гэж заасан. МАН-ын зургаан сайд Засгийн газарт орж ажилласнаараа ямар асуудалд яаж саад тээг болсныг тодорхой үндэслэл, баримттай гаргаж, ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгөх ёстой. Тодорхойгүй байдлаар улс төрийн хийрхлээр төрөөр тоглодог зарчмаас татгалзах ёстой гэсэн байр суурийг манай гишүүд илэрхийлж байна. АН Монголын төрөөр тоглож байна, дуртай цагтаа засаг төрийг үймүүлж бужигнуулдаг боллоо" гэв.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхдээ байнгын хорооны 19 гишүүнээс есөн гишүүний ирцтэйгээр хуралдсан нь хууль зөрчсөн тул дахин хийх шаардлага тавьж байгааг бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг МАН-ын бүлэг дэмжихгүй гэсэн байр сууриндаа хэвээр байна. Өршөөлийн хуулийн төслийн тухайд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулав.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler