![]() |
Г.Сарангэрэлийн эрхтэнд байсан хар тамхийг эмчийн тусламжтай авчээ
Нэг хэсэг олны анхаарлын төвд орж нэр бүхий эрхэмтэй уулздаг болохоо мэдэгдэн хар тамхины хэргээр шоронд хүртэл суугаад амжсан нэгэн бол Г.Сарангэрэл. Мөрийтэй тоглоомын газар хар тамхи зардаг байж болзошгүй этгээдүүд дунд шалгалт хийх үеэр мөн л баригдсан тэрээр энэ удаад улсын хилээр хар тамхи оруулж ирэх гэж байгаад баригджээ. Энэ сарын 18-19нд шилжих шөнө бусдад зарж борлуулах зорилгоор "мөс" хэмээн нэрлэгддэг мансууруулах бодисыг өөрийн бэлэг эрхтэндээ нуун оруулж ирэх гэж байгаад баригдсан тэрээр гурван найзын хамтаар энэхүү үйлдлийг хийсэн ажээ. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс тэднийг баривчлан саатуулж биед нь үзлэг хийхэд Сарангэрэл биедээ ийнхүү хар тамхи нуусан байсан бөгөөд тусгай мэргэжлийн эмчийг байлцуулан илрүүлэн хураан авч шинжилгээнд өгчээ.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn
