|
Видео

Шинэ мэдээ

Хар тамхи боловсруулж, зардаг этгээд баригджээ

Хар тамхи боловсруулж, зардаг этгээд баригджээУлаанбаатар хотын нэгэн дүүрэгт хар тамхи боловсруулж, бэлдээд худалдаалдаг болох нь тогтоогджээ.

 

Тодруулбал, ЭЦГ-аас Хар тамхины гэмт хэрэгтэй холбогдсон 20 гаруй хүнийг  баривчлан цагдан хорьж, хэргийг шалгаж байгаа билээ. Тэгвэл эдгээрийн дотор хар тамхи үйлдвэрлэж байсан этгээдүүд байгаа нь илэрчээ. 

 

Хар тамхи үйлдвэрлэгч этгээдүүд гадаадын иргэнтэй хамтран жижиг үйлдвэрийн цехдээ хар тамхины төрлийн гашиш болон каннабисын давирхайг ялган авч, нунтаглах аргаар боловсруулан баримлын шавар мэт болгон бэлддэг байжээ.

 

Тэр бэлдмэлээ өндөр үнээр борлуулдаг өөрийн захиалагч, худалдан авагч сүлжээ ч үүсгэсэн байсныг илрүүлэн шалгаж байгаа юм. Тиймээс нэлээд олон хүнийг хамрах төлөвтэй болжээ. Хар тамхитай холбогдсон хүмүүсийг гэрээс нь, хилээр орж ирэхэд нь, "мөс"-өө бусдад худалдах гэж байхад нь баривчилжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler