|
Видео

Шинэ мэдээ

Шилмүүсний ундаа элэг цэвэрлэж, зүрхэнд тустай

 

Шилмүүсний ундаа олон талын ашигтай, ийм ундаа элэг, цусны судас, гэдэс цэвэрлэж, биеэс элдэв шаар, хортой бодисыг гадагшлуулдаг.

Хэрэв шилмүүсний ундааг байнга хэрэглэвэл ханиад томуунаас сэргийлдэг аж. Түүнчлэн харшилтай эсвэл бронхын астмтай бол энэ жороор ундаа бэлдэн ууж болно. Хамгийн гол нь шилмүүсний ундаа нь зүрх, судасны системийг бэхжүүлж тархинд цус харвахаас сэргийлдэг.
Бэлдэх арга:
– 1 литр ус
– 5 хоолны халбага нарсны шилмүүс (жижиг хэрчинэ)
– 2 хоолны халбага нохойн хошуу жимс (жижиглэнэ)
– 2 хоолны халбага сонгины хальс (жижиглэнэ)

Орцонд орсон бүх бүтээгдэхүүнийг усанд хийж буцалмагц галаа багасга, ингээд сул гал дээр 10 минут чанаарай. Дараа нь шүүж нягт даавуугаар хучна. Энэ ундааг өдөрт 2-3 удаа хоол идэхээс 30 минутын өмнө ууна, нэг удаад 50-100 мл ундаа уухад хангалттай. Эмчилгээний курс нь 2 долоо хоног. Дараа нь та биеийн байдлаас хамааран үргэлжлүүлэн уух эсэхээ шийдээрэй.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.