|
Видео

Шинэ мэдээ

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаагүйгээс хүний амь эрсдэх дөхөв

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаагүйгээс хүний амь эрсдэх дөхөвСүүлийн үед  сэтгэл сэрт­хийлгэм ослууд гарч хүний амь эрсдэж байгаа нь холбогдох албан ту­шаалт­нуудын "толгойны өвчин” болоод буй.  Уржиг­дар л гэхэд Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжид ноц­той осол гарч,  хоёр хүн хордож Цэргийн  төв гос­питальд хүргэгдлээ. 

Дээрх хоёр ажилтны хордох болсон шалтгаан нь тухайн үед хөдөлмөрийн аюулгүй  байдлыг хангаагүйн улмаас болжээ. Өөрөөр хэлбэл,  тус газар Төв цэвэрлэх бай­гуу­лам­жийн лагийн худгийг цэвэрлүүлэхээр оруулсан ажилчдадаа хөдөлмөрийн  аюулгүй ажиллагааны  та­лаар заавар,  зөвлөмж өгөө­гүй аж. Лагаас найман төрлийн хорт бодис ялгардаг учраас худаг руу орсон залуус хортой газын хийнд цо­хиулж, ша­таар өгсөх замдаа ухаан алдан унасан байна. 

Дээрх хоёр ажилтан гүнийн лагийн худаг руу орохдоо ямар ч хам­гаа­лалтын хувцас өмсөөгүй тул хордсон гэж эх сурвалж хэлж байна. Ослын талаар тодруулахад, дээрх  цэвэрлэх байгууламжийн лагийн худ­гийг цэвэрлэхээр эхлээд 20 орчим настай, эрэгтэй Г ор­сон байна.Тус лагийн худаг нь таван метрийн гүнд байдаг бөгөөд худаг руу орсон залуу хортой газын хийнд цохиулж, шатаар өгсөх замдаа ухаан алдан унасан тул  хамт ажиллаж байсан 30 орчим насны эрэгтэй аврахаар худаг руу ороод мөн л газын хийнд  хордож ухаангүй байдалтайгаар эм­нэлэгт хүргэгдсэн аж. 

Энэхүү осол уржигдар 16:00 цагийн орчимд болсон бөгөөд одоог хүртэл   тэд ухаан  ороогүй байгаа талаар тус газрын удирдлагууд ар гэрийнхэнд мэдэгдсэн байна. Эл хэргийн талаар Ус сувгийн удирдах газрынхан мэдээлэл   өгөхөөс    татгалзсан хэдий ч  ажилчид нь ямар ч хөдөлмөр аюулгүйн байдлыг хангаагүйн улмаас хайран сайхан хоёр залуу үхлийн ирмэгт  ирээд  байна гэж ярьж байлаа. Асуудал бо­лоод буй энэ бүх эргэлзээ, ойл­голтын зөрүүг  холбогдох албан ту­­шаалтнууд яаралтай хэ­лэлцэж ойрын үед ший­дэлд  хүрэх хэрэгтэйг өн­­гөрсөн  үйл явдлууд ха­руулж, са­нуулсаар байна. 

Түүнчлэн хяналт, шал­галтын байгууллагууд зү­гээр нэг илээд өнгөрөх биш  ажлаа дорвитойхон хий­мээр байгааг сануулахад илүүдэхгүй биз. Учир нь эрх мэдэл бүхий  албан тушаалтнууд өөр хоорондоо  бурууг  шидэлцэж байх  хооронд  эрдэнэт    хү­ний амь нас  дахиад эрс­дэхгүй  гэсэн   баталгааг дээрх  хоёр ажилтан ха­руулж буй юм. 
 

Өглөөний сонин
Р.Саруул

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler