|
Видео

Шинэ мэдээ

"Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь" сэдэвт эрдэм шинжилгээний хурлын удирдамж

 

"Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь" сэдэвт эрдэм шинжилгээний хурлын удирдамж

 

Нэг. Үндэслэл

Хөгжлийн бэрхшээл судлалын үндсэн үйл ажиллагаа нь эрдэм судлал, уран бүтээл, хүн амын улс төр, нийгмийн идэвхээр дамжуулан соёлын бүх хүрээ, түүхийн үе шатуудад хөгжлийн бэрхшээлийн тухай ойлголтыг тодруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралаас олсон туршлага, мэдлэг, чадварыг дэмжих, нийгмийн өөрчлөлтөд тэднийг хамгаалахад чиглэнэ.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн нэг гишүүн байж, бусдын адил сурч, ажиллаж, амьдрах бүрэн эрхтэйг нийгэмд ойлгуулж, тэдний нийгэмд эзлэх байр суурийг нийгмийн бүхий л давхаргад бий болгох, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, хоёрдогч хүндрэлээс урьдчилан сэргийлэх, сэргээн засах цогц үйлчилгээг судалгаа, шинжилгээнд тулгуурлан үзүүлэх нь чухал шаардлагатай байгаа юм.

Хоёр. Зорилго

Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болохыг нотлох, эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлын чиглэлийг тус шинжлэх ухаанд хандуулах.

Гурав. Зохион байгуулалт

3.1 Хэзээ: 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр

3.2 Хаана: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхим

3.3 Хамрах хүрээ: Хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, их, дээд сургуулийн оюутан, ажилтан, судлаач, эрдэмтэд оролцоно.

3.4 Ерөнхий зохион байгуулагч: Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв

3.5 Санхүүжүүлэгч байгууллага: "Эрдэнэс-Таван толгой” ХК

"Дэлхийн зөн” олон улсын байгууллага

3.6 Хамтран ажиллагч байгууллага: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Дөрөв. Шагналын сан

4.1 Эрдэм шинжилгээний хурлыг үндэсний хэмжээнд нээлттэй зохион байгуулна.

4.2 3 шагналт байр шалгаруулна.

I байр - 1.000.000 сая төгрөг, өргөмжлөл

II байр - 700.000 мянган төгрөг, өргөмжлөл

III байр - 500.000 мянган төгрөг, өргөмжлөл

IV-VIII байранд шалгарсан судлаачдад тусгай байрын шагналыг тус тус олгоно.

4.3 Шагналт байранд шалгарсан судлаач, эрдэмтдийн бүтээлийг эмхтгэл болгон хэвлүүлнэ.

4.4 Эрдэм шинжилгээний хурлыг богино хэмжээний нэвтрүүлэг болгон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж, нийтийн хүртээл болгоно.

Тав. Тавигдах шаардлага

5.1 Хэмжээ: Өгүүллийн эхийг Microsoft word программ дээр шивэх ба цаасны хэмжээ А4, дээд захаас 25 мм, доод захаас 25 мм, баруун захаас 20 мм, зүүн захаас 30 мм, Arial фонд, үсгийн хэмжээ, мөр хоорондын зай 1.5 байна.

5.2 Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүллийн бүтэц:

1. Гарчиг:Гарчгийг том үсгээр 12 хэмжээтэй bold хэлбэрээр бичнэ. Гарчгийн ард цэг тавихгүй. Гарчгийн доор зохиогчдын овгийн эхний үсэг ба нэрийн эхний үсгийг томоор эхлүүлэн бичиж дээд өнцөгт нь 1,2,3 гэх мэтээр тэмдэглэнэ. Түүний доод мөрөнд 1 гэсэн тэмдгийг зохиогчийн албан газрын нэрийг бичих байдлаар тайлбарлана. Зохиогчдын 1-р нэр нь үндсэн судлаач, хамгийн сүүлд удирдсан судлаачийн нэрийг бичнэ.

Хураангуй: үндэслэл, арга, аргачлал, дүгнэлт гэсэн хэсэгтэй, Монгол эсвэл Англи хэлээр 100-120 үгэнд багтаан зураг, хүснэгт оруулахгүй бичнэ.

2. Үндэслэл: Асуудлын урьд өмнө судлагдсан байдал, уг судалгааг хийх болсон шаардлага, шалтгааныг товч, оновчтой байдлаар бичнэ.

3. Судалгааны зорилго:

4. Судалгааны зорилтууд:

5. Судалгааны арга зүй: Судалгааны арга, аргачлал, шинжилгээний ямар аппарат багаж, тоног төхөөрөмж хэрэглэж нотолгоо гаргасан, статистикийн дүн шинжилгээ хийсэн программ арга зүйг тусгана.

6. Үр дүн: Цуглуулсан мэдээллийг статистикийн анализ хийж гарсан гол дүнг дэлгэрэнгүйгээр дэс дараалалтай бичнэ. Үгээр илэрхийлэхээс гадна хүснэгт, зураг (график) ашиглаж болно.

7. Хэлцэмж: Судалгааны үр дүнд илрүүлсэн мэдээлэл нь тухайн асуудалд одоогийн байдлаар ямар үр дүнг харуулсан, ямар шийдвэрлэх нөлөө үзүүлж болох вэ гэдгийг өмнөх ижил төстэй судалгаануудын үр дүнтэй жишиж, харьцуулж тайлбарлаж бичнэ. Мөн уг судалгааны хязгаарлагдмал, давуу тал, ямар чиглэлээр цаашид үргэлжлүүлэн гүнзгийрүүлж судлах шаардлагатайг тусгана.

8. Дүгнэлт: Судалгаанаас гарсан гол үр дүнг эмх цэгцтэй бичнэ.

9. Ном зүй: Зохиогчдын овгийн эхний үсэг, нэр, ашигласан ном, сэтгүүлийн нэр, он, боть, дугаар, хуудас гэсэн дарааллаар бичнэ.

 

Зургаа. Бүртгэл

6.1 Эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээж авах хугацаа: 2017.08.15-2017.09.18

6.2 Хүлээн авах хаяг:

Хуралд ирүүлэх судалгааны өгүүллийг research@nrc.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Материалыг хүлээн авсан талаар хариу мэдэгдээгүй тохиолдолд 99140583, 99158773 дугаарын утсаар лавлана уу.

 

Долоо. Шалгаруулалт

7.1 Нийт ирсэн судалгааны өгүүллээс 8 илтгэлийг сонгон шалгаруулж эрдэм шинжилгээний хурал дээр хэлэлцүүлнэ. /Сонгон шалгаруулалт 2017.09.18-2017.09.29/

7.2 Хэлэлцүүлсэн 8 илтгэлээс шилдэг 3 судалгааны өгүүллийг шалгаруулж шагналт байр эзлүүлнэ.

 

СЭРГЭЭН ЗАСАЛТ, СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.