|
Видео

Шинэ мэдээ

“МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СОРИЛТ-МОНГОЛ” УЛСЫН АНХДУГААР УРАЛДААН

 

 

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ДУНД ЗОХИОГДОЖ

БУЙ "МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СОРИЛТ-МОНГОЛ” УЛСЫН

АНХДУГААР УРАЛДААНЫ УДИРДАМЖ

2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр

 

Үндэслэл:

НҮБ-аас гаргасан "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц”-д мэдээлэл, харилцаа холбооны технологи нь нийтэд нээлттэй үйлчлэх буюу хүртээмжтэй байх явдлыг хангахад чиглэгдсэн зохих арга хэмжээг авна гэж заасан байдаг. Ази, Номхон далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Эрхийг бодит болгоё” Инчеоны стратегийн зорилго 3-ын зорилт 3В "Мэдээлэл, харилцаа холбооны хүртээмж ба ашиглах нөхцөлийг сайжруулах” чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын хүрээнд манай улс үндэсний хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залууст чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

 

Нэг. Зорилго

1.1Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуус бусдын адил нийгэмд эрх тэгш оролцох, тэдний мэдээллийн технологийн мэдлэг ур чадварыг олон нийтэд таниулах, хөгжүүлэх, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмж ба ашиглах нөхцөлийг сайжруулахад оршино.

 

Хоёр. Ерөнхий зүйл

2.1 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын дунд мэдээллийн технологийн мэдлэг, ур чадвар, авхаалж самбаа сорьсон "МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СОРИЛТ-МОНГОЛ” улсын анхдугаар уралдааныг үндэсний хэмжээнд нээлттэй зохион байгуулна.

2.2 "МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СОРИЛТ-МОНГОЛ” улсын анхдугаар уралдааны шагналт байруудыг шалгаруулах

2.3 Шагналт байранд шалгарсан хүүхэд, залуус өөрийн бүтээлийг нийт оролцогчдод танилцуулах, сурталчлах

 

Гурав. Тавигдах шаардлага

3.1 Уралдаанд хараа, сонсгол,тулгуур эрхтэн,сэтгэцийн эсвэл оюуны бэрхшээлтэй 13-18 насны хүүхэд, залуучууд оролцох

3.2 Компьютерын дунд шатны буюу хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх

3.3 Англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх

 

Дөрөв. Гүйцэтгэх даалгавар

4.1 Уралдааны даалгаврыг гүйцэтгэхэд дараах программууд дээр ажиллах ур чадварыг эзэмшсэн байх шаардлагатай. Үүнд:

·etool Challenge: MS-office-ийн MS-Excel

·etool Challenge: MS-office-ийн MS-power Point

·elifeMap Challenge: Хайлтын сангаас мэдээлэл хайх

4.2 Харааны бэрхшээлтэй оролцогч зөвхөн MS-Excelпрограмм дээр ажиллан даалгавар гүйцэтгэх бөгөөд эх уншигч JAWS зэрэг программ ашиглах тул англи хэлний мэдлэгтэй байх шаардлагатай.

4.3 .Бүх оролцогчийн гүйцэтгэх даалгаврын жишиг загварыг цахим хэлбэрээр хүргүүлнэ.

 

Тав. Зохион байгуулалт

5.1 Хэзээ: 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр

5.2 Хаана: Улаанбаатар хот, Мэдээлэл Технологийн Үндэсний парк

5.3 Хамрах хүрээ: 21 аймаг, 9 дүүрэг

5.4 Ерөнхий зохион байгуулагч:

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв

Нийслэлийн засаг даргын тамгын газар

 

Зургаа. Үйл ажиллагаа

6.1 Уралдааны үйл ажиллагааг шалгаруулах, зохион байгуулах комисс ажиллана.

6.2 Шалгаруулах комисс нь энэхүү удирдамжийн 4-т заасан сэдвийн хамрах хүрээ, чиглэлийн дагуу даалгаврыг боловсруулж, бэлтгэсэн байна.

6.3 Уралдаанд оролцох тамирчдын мэдүүлгийг 2017 оны 04 дүгээр сарын 24-26-ны дотор Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн I байранд албан тоот болон ogi_lu@yahoo.com, jlkhagvadorj@gmail.comцахим хаягаар тус тус хүлээн авна.

 

Долоо. Бүртгэл

7.1 Бүрдүүлэх материал:

- Хөгжлийн бэрхшээлтэйг нотлох бичиг баримт (хувь тогтоосон акт)

- Иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний хуулбар

- 1% цээж зураг

- Уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ажлын цагаар

352423, 99196738, 97171779 утсаар холбогдоно уу.

 

Найм. Шалгаруулалт

8.1 Даалгаврыг гүйцэтгэсэн оноогоор жагсааж, байр эзлүүлнэ.

I байр – 1 батламж, Вьетнам улсад болох тэмцээний эрх

II байр – 1 батламж, Вьетнам улсад болох тэмцээний эрх

III байр – 1 батламж, Вьетнам улсад болох тэмцээний эрх

 

8.2 Харааны бэрхшээлтэй оролцогчийн гүйцэтгэх даалгавар, шалгаруулалт нь бусад оролцогчоос ялгаатай тул тусад нь байр эзлүүлэн шалгаруулна.

I байр – 1 батламж, Вьетнам улсад болох тэмцээний эрх

 

Жич: Уралдаанд оролцогчийн 2 талын замын зардлыг тухайн аймаг, дүүрэг хариуцах ба бусад бүх зардал /байр, хоол, хот доторх тээвэр/-ыг зохион байгуулагч тал хариуцна.

 

 

 

 

СЭРГЭЭН ЗАСАЛТ, СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.