| |
“Залуучууд судлал” эрдэм шинжилгээний бага хурал болж байна
Залуучуудийг хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын яам болон Монголын Залуучуудын Холбоо хамтран эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр МЗХ өөрийн байрандаа зохион байгуулж байна.
Энэхүү хурлын зорилго нь залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн илтгэл, судалгааны ажлуудыг олон нийтэд хүргэх мөн тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх болон онол практикийн мэдлэгийг сайжруулах зорилготой юм байна. Уг эрдэм шинжилгээний бага хуралд өрсөлдөхөөр эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, залуучуудын улс төрийн оролцоо, залуучуудын сэтгэл зүй ба гэр бүл төлөвлөлт зэрэг залуучууд судлалыг хөгжүүлэхэд нөлөөлөхүйц таван гол сэдвээр 20 илтгэлийг шалгаруулж оролцуулахаар болсон байна.
Энэ удаагийн хуралд төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, судлаач эрдэмтэд, их дээд сургуулийн багш, оюутнууд болон залуу эрдэмтдийн төлөөлөл зэрэг нийгмийн бүх салбарыг хамруулж байгаагаараа онцлог юм.
Түүнчлэн хуралд оролцсон хүмүүсын шинэ санал санаачлага, бодит үр дүнг илэрхийлсэн илтгэлүүдийг ХАХНХЯ-ны дэмжлэгтэйгээр "Залуучууд судлал” эмхэтгэл болгох юм байна.