| |
Шилдэг залуусыг шинэ байраар урамшуулна
Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Хэнтий аймгийн залуучуудын холбоо хамтран "Шилдэг гэр бүл-Шинэ байр” зорилтот реалити шоуг зохион байгуулж байна. Залуу гэр бүлийг дэмжих, тэдний нийгмийн асуудлыг шийдэх зорилготой энэхүү реалити шоуг Хэнтий аймгийн АН ивээн тэтгэж байгаа ажээ.
Шоунд 19-39 насны 20 гаруй гэр бүл оролцон, "Авьяас-Ур чадвар”, "Спорт-Авхаалж самбаа”, "Оюун ухаан-Эрдэм мэдлэг”, "Нийгмийн хариуцлага-Энэрэнгүй үйлс” гэсэн номинациар гурван үе шаттайгаар өрсөлдөж байгаа юм. Реалити шоуны ялагч таван гэр бүл энэ сарын 11 буюу ирэх бямба гаригт тодрох юм байна.
Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас залуу гэр бүлийг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд залуучуудын нийгмийн асуудлыг шийдэхэд ихээхэн анхаарал хандуулж байгаа ажээ. Залуу гэр бүлүүдийг орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах нөхцөл бололцоогоор хангах зорилтын хүрээнд ийнхүү "Шилдэг гэр бүл-Шинэ байр” зорилтот реалити шоуг санаачилжээ.