|
Видео

Шинэ мэдээ

Цэцэрлэгийн цахим бүртгэл гурван хоногийн дараа эхэлнэ

Цэцэрлэгийн цахим бүртгэл гурван хоногийн дараа эхэлнэ

 

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй "Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд нээлттэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, цахим бүртгэл-мэдээллийн нэгдсэн удирдлагаар төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон.

 
  • 2017-2018 оны хичээлийн жилд шинээр элсэж байгаа хүүхдийн бүртгэл цахим хэлбэрээр 2017 оны долоодугаар сарын 24-нөөс 2017 оны наймдугаар сарын 24 -ний өдрүүдэд явагдана.
  • Өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн бүртгэл 2017 оны наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд уламжлалт аргаар явагдана.

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт элсэлтийн цахим бүртгэлийг зохион байгуулах ажлын зөвлөмж, хүүхдээ цахим хэлбэрээр бүртгүүлэх заавар, хамран сургах тойргийг шинэчлэн тогтоож, tsetserleg.ulaanbaatar.mnwww.edub.edu.mn сайтад байршуулсан.

Элсэлтийн бүртгэлийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүндрэл чирэгдэлгүй, ил тод, нээлттэй зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж ажиллана.

Элсэгчдийн нэгдсэн мэдээг 2017 оны есдүгээр сарын 05-ны дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчилна.

БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР
 

2016-2017 оны хичээлийн жилд улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 1354 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 46% буюу 623 нь нийслэлийн нутаг дэвсгэрт байрлаж байна. 

2016-2017 оны хичээлийн жилд нийслэлд сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны 145,917 хүүхэд байгаагаас төрийн өмчийн 216 цэцэрлэгт 77,706, төрийн бус өмчийн 407 цэцэрлэгт 27,379, нийт 623 цэцэрлэгт 105,085 хүүхэд хамрагдаж хамран сургалт 72.0 хувьд хүрсэн.

Өнгөрсөн хичээлийн жилийнхээс хүүхдийн тоо 12,185, хамран сургалтын хувь 3.7-оор нэмэгдсэн дүнтэй.

2016-2017 оны хичээлийн жилд шинээр 2 настай 22,009 хүүхэд элсэн орсноос төрийн өмчийн цэцэрлэгт 14,421 мянга, төрийн бус өмчийн цэцэрлэгт 75,80 мянган хүүхэд элссэн байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler