|
Видео

Шинэ мэдээ

БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн албан ёсоор эхэллээ

БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн албан ёсоор эхэллээ

 

Өмнөд Солонгосын иргэд бүс нутагт нь үүссэн асуудлаас илүүтэйгээр ирэх 5 дугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд анхаарлаа хандуулж байгаа БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн компанит ажил албан ёсоор нэгэн зэрэг эхэлж байна. Ирэх сарын 9-нд болох ээлжит бус сонгуульд нийтдээ 15 нэр дэвшигч өрсөлдөж байна. Нэр дэвшигчдийн сонгуулийн компанит ажил 22 өдрийн турш үргэлжилж, сонгуулиас нэг өдрийн өмнө дуусах ёстой. Өнгөрсөн амралтын өдрүүдэд сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн бүртгэлийг баталгаажуулсан байгаа. Нийтдээ 15 хүн энэ удаагийн ээлжит бус сонгуульд өрсөлдөхөөр нэрээ мэдүүлсэн нь 2007 оны сонгуультай харьцуулахад дунджаас их байна.

Энэ дунд гол сөрөг хүчин болоод байгаа либерал ардчилсан намын Мүн Жэе –Ин, Ард түмний намын Ан Чол Со, Эрх чөлөөт Солонгос намын Хон Жон Пёо нараас гадна парламентад суудалгүй 8 намын нэр дэвшигч, 1 бие даагч өрсөлдөж байна. Хэдий ийм олон хүн нэр дэвшиж байгаа ч гол өрсөлдөөн Мүн Жэе Ин болоод Ан Чол Со нарын хооронд явагдах төлөвтэй байгааг сүүлийн үеийн тандалтын судалгаанууд харуулж байгаа. Өмнөд Солонгосын сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгааны үеэр ашиглах материалын тоо хэмжээг зааж өгсөн байдаг.

Энэ хугацаанд нэг нэр дэвшигч улс орон даяар нийтдээ 3400 гудамжны самбарт зургаа байрлуулах, 93 мянган зурагт хуудсыг наах, 23 сая тараах материалыг айл өрхүүдэд тараах эрхтэй. Мөн 1 минут үргэлжлэх телевизийн сурталчилгааг 30 удаа явуулах, 70 сонинд сурталчилгаа байрлуулах хязгаартай. Сонгуулийн компанит ажилд зарцуулах мөнгийг хувь нэр дэвшигч болоод түүний нам гаргах ёстой бөгөөд энэ зардал 50,9 тэрбум вонноос хэтрэхгүй байх ёстой гэж хуульдаа заасан байдаг байна. Энэ бүхнийг сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх хяналтын хорооноос нарийн нягт шалгаж, зөрчил дутагдал гаргасан тохиолдолд сонгуульд өрсөлдөх эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авдаг байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler