|
Видео

Шинэ мэдээ

Д.Гантулгыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргалаа

Д.Гантулгыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргалаа

 

Сонгуулийн Ерөнхий Хорооны 2016 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн хуралаанаар Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 58 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Доноровын Гантулга нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.1.4, 70.1.5, 70.1.8 дахь заалтаар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан болох нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар шийтгэвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн 13 дугаар магадлалаар тус тус тогтоогдсон байх тул нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргалаа.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 58 дугаар тойргийн саналын хуудсыг хэвлэж, хүргүүлсэн, саналын хуудсыг дахин хэвлэх боломжгүй болсон тул Сонгуулийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт заасны дагуу Доноровын Гантулгад өгсөн саналыг сонгуулийн дүнд оруулан тооцохгүй байхыг холбогдох сонгуулийн хороодод даалгажээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler