|
Видео

Шинэ мэдээ

Энэ өдрийн зурхай /2017.04.13/

Энэ өдрийн зурхай /2017.04.13/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 13. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 17. Бархасвадь гараг. Хонгорцог одтой, долоон улаан мэнгэтэй, цагаан морь өдөр.

Барилдлага: Хүчин төгсөх   
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй 
Суудал: Төмөр

Өдрийн наран 6 цаг 09 минутад мандан, 19 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хэншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Хувийн амьдрал хэвийн бус, үе үе сэтгэл гутралд орно. Сэжигч хардамтгай болно. Хэрвээ та бүдүүлэг байдалтай байвал таны сонгосон хүн үүнийг хэзээ ч уучлахгүй. Чухал үр бүтээлтэй ажил хийхэд таатай. Сонирхолтой үйл явлуудаар дүүрэн өдөр. Санхүүгийн нөхцөл байдлаа бэхжүүлэх, эсвэл энэ талаар ядаж анхны алхам хийх боломжийг бүү алд.


ҮХЭР (4/20-5/20)

Саад тотгор бэрхшээлтэй өдөр. Өглөөнөөс эхлэн ажил хэрэг бүтэл муутай байна. Гол асуудалдаа анхаарлаа төвлөрүүл. Шийдвэрээ гаргаж бүх зүйлийг өөрийнхөөрөө хий. Өмнөө байгаа саад бэрхшээлийг даван туул. Таны амьдралын хүч нэмэгдэнэ. Төрөлхийн шаргуу тэмүүлэл чинь эргэн тойрныхны харилцаанд эерэгээр нөлөөлнө. Биеийн дасгал, гэр бүлийн харилцаа, эмчилгээнд тааламжтай.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Зөрчилтэй өдөр. Хэн нэгэн эрсдэл гаргаж хожно. Нөгөө нэг нь томоохон хожигдол хүлээнэ. Чухал шийдвэр гаргахын өмнө туйлын болгоомжтой бай. Гэдэсний цочрол эсвэл бүдүүн гэдэсний үрэвсэл болох магадлалтай. Танд ажил дээрээ маш идэвхтэй байх ба дэвшил гаргахыг эрмэлзэнэ. Санхүүгийн байдал маш хувьсамтгай, тогтворгүй байна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Энэ өдрийн хандлага насны эцэст ядуу зүдүү бус амьдрахад туслана. Олон хүмүүс тансаг, аюулгүй байдлаасаа сэтгэл ханамж авна. Хэрвээ мөнгө танд мөрөөдлөө биелүүлэхэд тусалбал хязгааргүй аз жаргалтай байх болно. Материаллаг сайн сайхан байдал гэдэг бол зорилго бус харин нэр төртэй сайхан амьдрах хэрэгсэл юм.


АРСЛАН (7/23-8/22)   

Та өнөөдөр нуух юм уу ажлаа сольж магадгүй байна. Танд хэцүү цэг ирсэн ч та итгэлээ битгий алдаарай. Гадаадад мэргэжил дээшлүүлэхээр явах, гадаадын мэргэжил нэгт нөхдүүдтэйгээ хамтран ажиллах сайхан боломж олдоно. Олонхид нь хэлний бэрхшээл тулгарна. Гадаад хэл судлах, шинэ найз нөхдийн холбоо тогтоох, амьдралаа өөрчлөх бүх боломжийг энэ цаг үед бүү алд.


ОХИН (8/23-9/22)

Таны хуучин хайр сэтгэл, найз нөхөд эргэж ирнэ. Хувийн асуудлаа найздаа битгий хэл. Танд хүмүүсийн найрсаг харилцаа таалагдана. Удирдлагадаа өөрийгөө шүүмжлэх боломж олгохгүйн тулд ажлаа ямар ч алдаа эндэгдэлгүй гүйцэтгэхийг зөвлөж байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Эвдрэл гэмтэл, үл ойлголцолын өдөр. Мэдээлэл хуучирсан эсвэл ач холбогдолгүй байна. Ажил дээр болон гэр оронд тоног төхөөрөмж эвдэрнэ. Худалдаа амжилттүй болно. Сонголтоо сайн хий. Ажил хэргийн шийдвэр гаргахдаа найдвартай эх үүсвэрээс авсан мэдээлэлд тулгуурла.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Одууд ажлын үр бүтээлд нь туслана. Зорилгоо биелүүлэх, холбоотноо итгүүлэх явцад амжилт гаргана. Ажилдаа өөрийгөө төвлөрүүлж амжилт олно. Сүүлийн хагаст ажил сайн. Үр бүтээлч ажил, санаанд таатай нөхцөл өгнө. Хувийн харьцаа бэхжүүлэхэд анхаар. Албаны ажлын чухал бичиг баримт бүрдүүлэхэд таатай боловч үйл ажиллагааныхаа чиглэлийг зөв сонгосон эсэхдээ эргэлзэх болно.


НУМ (11/22-12/21)

Эрсдэлтэй өдөр. Гадны нөлөөнд автаж хуурамч мэдээнд итгэвэл санхүүгийн алдагдалд орно. Замдаа саатах тул өнөөдөр аялалд гараад хэрэггүй. Эд хөрөнгөтэй холбоотой томоохон таагүй явдал учирч магадгүй. Гал гарах, хулгайд өртөх, эвдэрч хэмхрэх гэх мэт.


МАТАР (12/22-1/19)

Саад тотгортой өдөр. Давшгүй зүйл тохиолдож болзошгүй. Урсгалын эсрэг явахаас бүү ай. Хэрэггүй холбоогоо таслаж, хуучнаа халж ямар нэг шинэ зүйл эхэл. Ойр дотны харилцаандаа таны андгай тангараг өгөхийг шаардана. Эцэг эхээ эргэж тойрч, үр хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд анхаар. Гэр бүлийн сэтгэл санааны байдал энэ өдрийн ерөнхий төлөвт ихэд нөлөөлнө. Хүүхдүүдийн зүгээс ирэх хүсэлт шаардлагатай холбоотой ихээхэн зардал гарна.


ХУМХ (1/20-2/18)

Гэнэтийн өөрчлөлтүүд ажлын төлөвлөгөөг нурааж таныг удаан хугацаагаар барьц алдуулж мэднэ. Харьцаанд санал зөрөлдөж, хүн бүр өөрийнхөөреө зүтгэн бусдын үгийг авахгүй байна. Хувийн харилцаа сэтгэлд хүрэхгүй. Гэрийнхэнтэйгээ ярилцахаа хойшлуул. Аяга ногоон цай уувал зүрх судсыг бэхжүүлнэ.


ЗАГАС (2/19-3/20)

Зан аашийнхаа онцлогоос болоод болж буй үйл явдлыг адал явдал мэтээр хүлээн авч ирээдүйдээ итгэл дүүрэн байна. Харилцан хайр сэтгэлээ урт хугацаанд барьж байхыг эрмэлзэж хайртдаа үнэнч байхыг зөвлөе.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler