Мексикийн Несауалькойотль хотод амьдардаг Риосийн гэр бүлийнхэн муу ёрын сүнс тахих ёслолд үйлдэж, таван настай хүүхдийнхээ нүдийг сохолсон аж. 2012 онд энэ гэр бүлийнхэн хүчтэй газар хөдлөлтөөс зугатахын тулд муу ёрын сүнс тахих ёслол үйлджээ. Гэрийнхээ шалаар дүүрэн дүрс зурж, түүндээ суугаад гаж ёслол үйлдэж эхэлсэн энэ гэр бүлд бяцхан хүү байсан аж.
Ээж, нагац эгч, хоёр ч нагац ах бас эмээ өвөө нь хачин зан үйл үйлдэхийг таван настай Фернандо Калеб хүү гайхан харж зогсчээ. Ээж нь хүүг "нүдээ ань эсвэл цаашаа хараад зогс” хэмээн зандарсан ч хэтэрхий их айсан хүү нүдээ бүлтийлгэн харж зогсчээ. Гэтэл зан үйлдээ улайрсан ээж нь түүнийг ухасхийн барьж аваад садан төрөлтэйгээ хамтран хутгаар нүдийг нь ухаж авсан гэнэ.
Хүүхдийн хашгирах уйлах чимээг сонссон хөршүүд нь цагдаа дуудсан байна. Цагдаа хаалгыг нь эвдэн ороход хагас нүцгэн суугаад муу ёрын зан үйл үйлдэж байна хэмээн итгэсэн тус гэр бүлийнхэн шалаараа дүүрэн цусан толботой, хүү тэдний голд хэвтэж байсан гэнэ. Хөршүүдийнх нь яриагаар энэ гэр бүлийнхэн маш их сүсэг бишрэлтэй хүмүүс аж. Үргэлж мөргөж залбирч явдаг ч чухам юуг ингэж их шүтдэггийг нь ер мэддэггүй байж. Гэмт этгээдүүдийг шүүх ажиллагаа хоёр жилийн турш үргэлжилж, энэ хэрэгт оролцсон хүн бүрт 30 жилийн хорих ял оноожээ. Харин өнөөдөр долоон настай Фернандо хүү хиймэл нүд суулгуулж, орчиндоо дасах эмчилгээ хийлгэж байгаа. Хүүг нэгэн гэр бүл өргөн авч асарч хүмүүжүүлж байгаа гэнэ.
Эх сурвалж: www.assa.mn