|
Видео

Шинэ мэдээ

Москва дахь монголын элчин сайдын яамыг С.Баяр янхан, казино, архидалтын үүр уурхай болгожээ

Москва дахь монголын элчин сайдын яамыг С.Баяр янхан, казино, архидалтын үүр уурхай болгожээ

 

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн байранд нууц казино ажиллаж байсан нь илэрч, дэлхийгээр нэг шившиг болоод байна. ГХЯ-ны хариуцлагатай албан тушаалтны мэдээлснээр, казино байгуулсан гэх Консулын хэлтсийн байрыг 40 гаруй жил ашигласан бөгөөд энэ хугацаанд их засвар нэг ч удаа хийгдэж байгаагүй гэнэ. Иймд Москва хотын мэргэжлийн байгууллагуудаас барилгын чанар муудаж, аюултай болсныг анхааруулжээ. Ингээд ЭСЯ-ны мэдлийн тус байранд их засвар хийлгэж, төлбөрт нь уг байрыг 10 жилийн хугацаатайгаар "Центр регион эстэйт" гэх компанид түрээслүүлэх гэрээ хийсэн байна. Уг гэрээний нөхцөлөөр 1791.35 кв.м талбай бүхий барилгыг тус компанид түрээслүүлэхээр болж, дээрх байранд оршин сууж байсан дипломат ажилтнуудыг нүүлгэж, их засварын ажлыг эхлүүлсэн аж. Ингээд засвар дууссаны дараа гэрээ ёсоор дээрх нэр бүхий компани 10 жил түрээслэхээр болсон байна. Харин хачирхалтай нь гэрээнд "Центр регион эстэйт” гэх компани нь ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхой бус байжээ. Ийнхүү засвар хийлгэсэн нэртэйгээр үйл ажиллагаа нь тодорхой бус компани эзэмшиж эхэлсэн бөгөөд гэрээнд зааснаар Монгол Улсын Засгийн газрын мэдэлд байгаа уг байрыг түрээсийн хугацаа энэ оны 9 дүгээр сард дуусах юм байна.

 

Харин энэхүү байрыг түрээслүүлснээс хойш ямар үйл ажиллагаа явуулж байсан талаар үе үеийн Элчин сайд нар мэдэж байгаагүй гэвэл түүн шиг худлаа зүйл үгүй. Тэгээд ч аливаа улс орны хувьд бусад улс оронтой холбоотой мэдээ мэдээллийг дур мэдэн олон нийтэд мэдээлэхгүй нь ойлгомжтой. Тэр тусмаа дипломат эрх ямба эдэлдэг албан тушаалтан болон барилга байгууламжийн талаар баримт нотолгоотой мэдээллийг л цацна уу гэхээс сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандахгүй. Оросын сэтгүүлчдийн мэдээлж байгаагаар, дээрх барилгад нууц казино ажиллаж байгаа талаар хууль хяналтын байгууллагад мэдээлэл ирсэн аж. Энэ дагуу шалган тогтоох ажиллагааг өргөн хүрээнд явуулсан бөгөөд орой болгон ямар үйл ажиллагаа нь явуулдаг нь үл мэдэгдэх уг байранд бийлэгжүү байрын эрчүүл тодорхой цагт зочилж ирдэг байжээ.

 

Ингээд цагдаагийн нэг хүнээрээ өгөөш хийснээр бүх зүйл илэрсэн байна. Өгөөш болсон хүнд нэг өдөр тус хаягт байрлах иогийн үнэ төлбөргүй курсэд ирж сууна уу гэсэн урилга ирсэн аж. Гэвч энэ нь зөвхөн өнгөлөн далдлалт байсан төдийгүй товлосон цагтаа заасан газар нь яваад очвол иогийн үнэгүй курс биш харин хэдэн арван сая рублиэр хэмжигдэх таван ширээ бүхий нууц казино байжээ. Одоогоор Оросын цагдаагийн байгууллагаас нууц казиногийн эзэд нь хэн болохыг шалгаж тогтоохоор ажиллаж байна. Мөн тухайн үед нууц казиногоор үйлчлүүлж байсан зарим хүмүүсийг сэжигтнээр татсан гэнэ. Тэдгээр үйлчлүүлэгчдийн ярьж буйгаар, энэхүү казинод олон жил үйлчлүүлж байгаагаа хэлжээ.

Үүнээс харвал энэ казино нь байгуулагдаад удсан төдийгүй байнгын үйлчлүүлэгч ч олонтой байсан аж. Одоогоор нууц казиногийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа бөгөөд уг байр нь диплломат статустай учир хараахан битүүмжлээгүй байгаа юм байна.

 

Харин Элчин сайд Б.Дэлгэрмаагийн хэлж байгаагаар, ОХУ-ын хууль хяналтын байгууллагнаас албан ёсны мэдэгдэл ирүүлээгүй байгаа бөгөөд хэрэв "Центр регион эстэйт” компани гэрээгээ зөрчиж, хууль бус үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдвол гэрээг даруй цуцлах аж. Гэхдээ Москвад сурч буй оюутнуудын дунд нэгэн яриа үеийн үед яригддаг. Анх энэхүү байрыг түрээслүүлж, мөнгө олох аргыг С.Баяр эхлүүлсэн аж. Тэрээр архинд дуртай шигээ мөрийтэй тоглох тун дуртай нэгэн. Элчин сайдаар ажиллаж байхдаа албаны мөнгөөрөө мөрийтэй тоглож байсан, тэр байтугай дипломат эрх ямба бүхий Элчин сайдын яамны байрандаа массажийн үйлчилгээ авахаар дуудлагын хүүхэн дуудсан гэх мэт олон ярианы бай болж байсан билээ. Тэр ч байтугай Горькийд сурч байсан оюутнуудыг "залуухан царайлаг орос оюутан охин олж ир” гэж дарамталж байсан гэдэг. Тэр үеэс л дипломат эрх ямба бүхий байранд хууль бус үйл ажиллагаа явуулах эхпэлийг тавьсан бололтой. Харин өнөөдөр тэрээр Их Британийн нэгдсэн вант улсад Элчин сайдаар томилогдоод байгаа. Хууль дүрэм чанга улсад улсынхаа нэрийг яаж сэвтээхийг нь харж л суухаас өөр зам одоохондоо алга даа.


ОДОО ЦАГ сонин /2017/03/03/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
  • fannoft

  • 2024-11-07
  • <a href=https://fastpriligy.top/>dapoxetine priligy uk</a> com 20 E2 AD 90 20Duodart 20Viagra 20 20Viagra 2020mg 20Prix 20Au 20Maroc duodart viagra August 1 Assad says he is sure of victory in an Army Day message carried by state media
  • fannoft

  • 2024-11-15
  • Considerable evidence exists from experiments in mice leveraging promoters from genes such as Gfap, Nestin, Sox2, and Mash to perform lineage analysis 93, 314, 321 <a href=https://fastpriligy.top/>buy priligy online usa</a>
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler