|
Видео

Шинэ мэдээ

2018 ОНЫ АЗИЙН НААДАМ ХАМГИЙН ИХДЭЭ 42 СПОРТЫН ТӨРӨЛТЭЙ БАЙНА

 

 

 2018 ОНЫ АЗИЙН НААДАМ ХАМГИЙН ИХДЭЭ 42 СПОРТЫН ТӨРӨЛТЭЙ БАЙНА

 

Азийн Олимпийн зөвлөл 2018 онд Индонезийн Жакарта болон Палембанг хотуудад зохиогдох Азийн Наадмын хөтөлбөрт багтах  спортын төрлүүд, багц медалийн тоонд хязгаарлалт хийснээ зарлалаа.

 

АОЗ-ийн Зохицуулах хорооны 6 дахь уулзалтын дараагаар тус хорооны дарга, Японы Үндэсний Олимпийн Хорооны ерөнхийлөгч Цунекацу Такеда энэхүү шийдвэрийг олон нийтэд танилцуулжээ.

 

"Өнөөдөр бид нийт спортын тоог хамгийн эхндээ 42, багц медалийн тоог 484 байлгах шийдвэрийг гарган баталлаа. Энэ тоог эцсийн хувилбар гэж үзэж болохгүй ч үүнээс нэмэгдэхгүй гэж ойлгож болно. Бид нэг сарын дараа ахин хувилбаруудаа хэлэлцэн, энэ тоог бууруулах эсэхийг шийдэх болно. 2018 оны Азийн наадмыг амжилттай болно гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн тэрээр сэтгүүлчдэд хандан хэлсэн үгэндээ дурьджээ.

 

 

18 дахь удаагийн Азийн Наадам 2018 оны 8-р сарын 18-аас 9-р сарын 2-ны өдрүүдэд явагдана. Өмнөд Суматра мужийн нийслэл Палембанг хотод нийт 10 спортын уралдаан тэмцээн явагдах төлөвлөгөөтэй байгаа аж.

 

АОЗ-ийн гүйцэтгэх захирал Хусайн ал Мусаллам крикет, спорт шүхэр зэрэг төрлүүд хөтөлбөрөөс хасагдаж магадгүйг анхааруулсан бөгөөд зохион байгуулах хорооны ажилтай танилцсан тухайгаа хуваалцжээ.

 

"Индонез улс хамгийн сүүлд 1962 онд Азийн Наадмыг зохион байгуулснаас хойш олон талаар маш том өөрчлөлтүүд явагдсныг онцлох хэрэгтэй. Индонез улс амжилттай наадмыг явуулахын тулд цэнгэлдэх, орднуудыг засан сайжруулахаас гадна хотын дэд бүтэцдээ ч гэсэн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна” хэмээн тэрээр хэлжээ.

 

Зохицуулах хорооны уулзалтын үеэр зохион байгуулах хорооны маркетинг, телевиз болон шууд дамжуулалт, допинг болон эрүүл мэндийн, бамбар дамжуулах аян, сайн дурын ажилтнуудын зохион байгуулалт зэрэг асуудлууд дээрх явцын тайланг танилцуулсан юм.

 

Зохион байгуулах хорооны тооцоогоор 10-15 мянган сайн дурын ажилтан наадмын үеэр ажиллах бөгөөд нээлт, хаалтын ёслолын үеэр 10 мянга орчим уран бүтээлчид ажиллах ажээ.

 

Жакарта хотноо энэ жилийн 10-р сараас эхлэн тест уралдаан тэмцээнүүд явагдаж эхлэх бөгөөд тамирчдын хотхон 10-р сар гэхэд бүрэн дуусах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

 

361 брэнд Азийн наадамтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

 

Энэ үеэр Азийн Олимпийн зөвлөл болон Азийн наадмыг зохион байгуулах хорооны хооронд харилцан ойлголцох санамж бичиг байгуулж, Хятадын спортын хувцас хэрэглэлийн брэнд "361” наадмын ажилчид, сайн дурынхны хувцас хэрэглэлийг бүрэн хангах болсон байна. Мөн БНСУ-ын мэдээллийн технологийн компани SsangYong наадмын IT-ийн асуудлыг бүрэн шийдвэрлэхээр гэрээ байгуулжээ.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler