|
Видео

Шинэ мэдээ

Спорт хувцасны 361° брэнд Монголын салбар, Хавай Фитнесийн хамтын ажиллагаа


 

Сүүлийн үед нэр хүнд, цар хүрээ нь хурдтайгаар өргөжин тэлж буй спортын хувцасны дэлхийн тэргүүлэх брэндүүдийн нэг 361° Монголд албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхлээд жил гарангийн хугацаа өнгөрч байгаа билээ.

Зөвхөн Хятадад л гэхэд 8082 салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг 361°брэнд нь 2003 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө дэлхийн 15 оронд 30 гаруй салбартай болоод байна. Тус брэнд нь 2005, 2006 онуудад "Хятадын Хамгийн алдартай брэнд”-ээр шалгарч байсан бол 2010 онд "Хятадын шилдэг 100 брэнд”-ийн жагсаалтад багтжээ.

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн лиг NBA-ийн самбараас бөмбөг авалтын лидер, Миннесота Тимбервольвес багийн супер од Кевин Лав, усанд сэлэлтийн нэрт тамирчин, Олимп, дэлхийн аварга Сун Ян болон тулгууртай харайлтын Олимп, дэлхийн аварга Стив Хүүкер нарын шилдэг тамирчидтай хамтран ажилладаг бөгөөд БНАСАУ, Болгар зэрэг улсын Олимпийн шигшээ багийг ивээн тэтгэдэг.

 

2010 оны Гуаньжугийн Азийн Наадам, 2011 оны Шеньжений Оюутны Универсиад наадмын албан ёсны спортын хувцасны ивээн тэтгэгчээр ажиллаж байсан тус брэнд 2012 оны Лондоны Олимпод оролцсон Хятадын шигшээ баг болон Хятадын төв телевиз CCTV-ийг спортын хувцас хэрэглэлээр ивээн тэтгэж байжээ. Тэрчлэн энэ онд Наньжинд болох Хүүхдийн олимпийн наадмын албан ёсны ивээн тэтгэгчээр ажилласан билээ.

 

Энэ онд л гэхэд Инчеоны Азийн тэмцээний ивээн тэтгэгч, мөн Хятадад болсон залуучуудын аваргын тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаад байгаа бол энэ удаад 361° брэндийн Монгол дахь салбар нь Хавай Фимтэй хамтран ажиллахаар болсон баярт мэдээг та бүхэнтэйгээ хуваалцаж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler