|
Видео

Шинэ мэдээ

Латви улсад Азийн соёлын наадам болно

Латви улсад Азийн соёлын наадам болно

 

Ази тивийн соёлын наадам есдүгээр сарын 10-нд Латви улсын нийслэл Рига хот дахь Конгрессын ордонд болно гэж зохион байгуулагчид мэдээлэв. Бүтэн нэг өдрийн турш үргэлжлэх уг наадмын үеэр БНХАУ, Энэтхэг, Япон, Тайланд зэрэг Азийн орнысоёлыг олон нийтэд танилцуулах юм. Арга хэмжээний төгсгөлд амьд хөгжим, бүжгийн "Торгоны зам” гала тоглолт болох бөгөөд энэ тоглолт нь Хятадын ятга, Энэтхэгийн сарод, Ираны бөмбөр, бишгүүр зэрэг Дорно дахины эртний хөгжмийн зэмсгийг танилцуулахаараа онцлог. Торгоны зам нь Өрнө, Дорнын соёл, сэтгэлгээ, улс төр, эдийн засгийн орон зайг шингээсэн, тэмээн жингийн замаар сүлжилдсэн дэлхий ертөнц гэж наадмыг зохион байгуулагчид мэдэгджээ.

Д.Заяа

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler