| |
Хацрын хонхорхой таны тухай юу илэрхийлэх вэ?
Хацар нь хонхойдог хүнийг эгдүүтэй, хөөрхөн гэж ярилцдаг. Гэвч хацар нь хонхойдог хүний талаар бид тийм ч ихийг мэдэхгүй. Тэгвэл сүүлийн үед хацрын хонхорхойтой болохын тулд мэс засал хүртэл хийлгэдэг болсон шалтгаан юу юм бол?
1. Булчингийн дутуу хөгжил
Хацрын хонхорхой нь булчингийн дутуу хөгжил гэвэл та итгэх үү?. Гэвч үнэндээ булчингийн дутуу хөгжил нь хонхорхой болдог байна.
2. Аз авчирна
Ингэж үзэх болсон шалтгаан бол хүүхдийн хацар хонхойх явдал гэж тайлбарлажээ.
3. Мөнхийн залуу насны илэрхийлэл
Хацар нь үл ялиг хонхойдог хүмүүс залуу харагддагийг эрдэмтэд нотолжээ. Учир нь нялх бага насны хүүхдүүдийн хацар хонхойх нь элбэг байдаг. Тиймээс хацар нь хонхойж байгаа хүн залуу гэж боддог гэнэ.
4. Генийн бүтээл
Хацар хонхойх нь удамшлынх болохыг эрдэмтэд баталжээ.
5. Сайхан инээмсэглэх шалтгаан
Та анзаарсан уу? Холливудын оддын ихэнхийнх нь хацар хонхойдог. Тиймдээ ч тэд инээхдээ үзэсгэлэнтэй харагддаг байх нь.
6. Дур булаам төрх
Сүүлд гаргасан судалгаагаар хацар нь хонхойдог хүмүүс энгийн хүнээс илүү дур булаам харагддаг аж. Тэгэхээр таныг нүд салгалгүй ширтэж буй хүнд та дур булаам харагдаж байж ч болох юм.