| |
Видео
Шинэ мэдээ
ҮНСЭЛЦЭХ СОЁЛ
Бие биедээ сэтгэлээ илчлэх арга залуу хосуудад мундахгүй олон байдаг. Гараасаа чанга хөтлөлцөн
алхах, халуун үнсэлт нэг нэгэндээ бэлэглэх гэх мэт. Өсвөр насны охид
хөвгүүд яг л кинон дээр гардаг шиг романтик дотно үнсэлцэхийг хүсэж
байгаагаа найзууддаа илэн далангуй ярих нь бий. Анхны үнсэлт нь амжилт
олоогүй, сэтгэлд нь хүрээгүй тухай голонгуй дурсах нь ч бий. Гэвч үнсэлт
нь хайр дурлалын хамгийн төгс илэрхийлэл төдийгүй хүний биед ихээхэн
ач тустай байдаг.
МЭӨ 4000 жилийн үеийн Персийн хадны бичигт үнсэлтийн тухай бичсэн байдаг нь үнсэлтийн тухай хүн төрөлхтөний түүхэн дэх анхны эх сурвалж болдог.
МЭӨ V зуунд суут эрдэмтэн Геродит бичихдээ Перс улсад нийгмийн адил зиндааны эрчүүд талархахдаа бие биеийнхээ уруул дээр үнсдэг бол зиндаа ондоо эрчүүл хацар дээрээ үнсэлцдэг байжээ.
Эртний Грек улсад малчин хүү Пан үзэсгэлэнт лусын дагинад дурлаж амар заяа үзүүлэхгүй чангаахад хөөрхий бүсгүй айж эмээсэндээ нарийхан хулс болон хувирчээ. Уйтгар гунигт автсан хүү хулсан бишгүүр хийн үлээн сэтгэлээ онгойлцож байв. Үүнийг өвөрмөц үнсэлт гэдгийг харуулж байна.