![]() |
Н.Түвшинбаярт 1.5 сая рубль, тансаг хаус санал болгосон гэв
Монголын нэртэй тамирчид, дасгалжуулагч нараас өдгөө хилийн дээс алхан гадаадад ажиллаж, зарим нь бүр тухайн улсынхаа иргэн нь болсон олон жишээг уншигч та мэдэх биз. Тэгвэл ийм нэг жишээ манай найдлага алддаггүй Найдангийн Түвшинбаярт тохиолдож байжээ. Тодруулбал түүнд ОХУ-ын "Локомотив” гэх томоохон клубээс дасгалжуулагчаар ажиллах саналыг тавьсан аж. Ингэхдээ оросууд түүнд 1.5 сая рублийн цалин, тансаг хаус, тусгай хангамж амласан юм байх. Түүгээр ч зогсохгүй хүүхдүүдийг нь тусгай сургуульд сургаж, зардал мөнгөн дээр санаа зоволтгүй хэмээн мэдэгдээд авсан гэнэ шүү. Гэсэн ч хэзээний үндсэрхэг үзэлтэй Н.Түвшинбаяр тэдэнд татгалзсан хариу өгсөнд орос ах нар ихэд гомдсон сурагтай. Энэ явдал одоогоос жил гаруйн өмнө болж байсан ч манай аваргад одоо хүртэл иймэрхүү саналууд мэр сэр ирсээр байдаг гэсэн шүү.
