|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Найдвар алддаггүй Найдангийн Түвшинбаяр өнөөдөр барилдана

Найдвар алддаггүй Найдангийн Түвшинбаяр өнөөдөр барилдана

 

Рио-2016 олимпийн наадмын тав  дахь өдөр манай тамирчдаас Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-д  олимпийн алт, мөнгөн медальт Найдвар алддаггүй Найдангийн Түвшинбаяр А хэсэгт барилдахаар болжээ. Тэрбээр эхний тойрогт ДАШТ-ий мөнгөн медальт Кубын Хосе Арментеростой учраа таарав. Манай аваргын хэсгийг Азербайжаны Элмар Гасимов тэргүүлэх аж. Мөн тус хэсэгт 2012 оны олимпийн аварга ОХУ-ын Тагир Хайбулаев багтжээ.

Мөн эмэгтэйчүүдийн -78 кг-д П.Лхамдэгд зодоглоно. Манай бөх мөн "А" хэсэгт барилдах бөгөөд эхний тойрогт Унгарын Жо Абигелтэй хүч үзнэ. Түүнийг ялвал Японы Мами Үмекитэй барилдах юм.

Эмэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн дасгалд Г.Нандинзаяа цэц сорино.

Боксын эрэгтэйчүүдийн 69 кг-д Б.Түвшинбат хоёр дахь тулаанаа хийнэ. Тэрбээр эхний тойрогт Аргентиний П.Албертог 3:0-ээр ялсан юм. Одоо манай тулаанч Стевен Доннеллитэй өрсөлдөх юм. Түүнийг ялвал шөвгийн наймд үлдэж, медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болно.

Усанд сэлэлтийн эрэгтэйчүүдийн 50 метрт манай Б.Дөлгөөн өрсөлдөх билээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler