| |
Видео
Шинэ мэдээ
Н.Түвшинбаяр Оросуудад татгалзсан хариу өгчээ
Дэлхийн өндөр хөгжилтэй зарим улс шилдэг дасгалжуулагч, тамирчин, уран бүтээлчдээ тав тухтай, хангалуун нэг ёсондоо санаа тайван амьдруулахын тулд асар их үнэтэй хаус, эдлэн газар бэлэглэдэг. Манай улсын зарим тамирчин, дасгалжуулагчдад тийм зүйл амлагдаагүй ч гэлээ хилийн дээс алхаж, хангалттай цалин хүртэж байгаа. Тэгвэл Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаярт ОХУ-ын "Локомотив” нэртэй томоохон клубээс дасгалжуулагчаар ажиллах санал тавьжээ.
Ингэхдээ оросууд түүнд 1.5 сая рублийн цалин, тансаг хаус, тусгай хангамж амласан юм байх. Түүгээр ч зогсохгүй хүүхдүүдийг нь тусгай сургуульд сургаж, зардал мөнгөнд санаа зоволтгүй хэмээжээ. Тэглээ ч зөвхөн Монголдоо байхаа амласан аварга маань татгалзсан хариу өгсөн байна.