| |
Видео
Шинэ мэдээ
"ПАК ГЫН ХЭ-ГИЙН ЭСРЭГ БҮЛЭГ"-ИЙНХЭН НАМАА "РИГХТЕОУС НАМ" ГЭЖ НЭРЛЭЖЭЭ
Өмнөд Солонгосын хэвлэлийнхний мэдээлснээр, 2016 оны 12-р сарын эцсээр Өмнөд Солонгосын эрх баригч Сэнүри нам /Saenuri Party/-аас гарч бие даасан бүлэглэл болсон "Пак Гын Хэ-гийн эсрэг бүлэг" шинэ намаа "Ригхтеоус нам /Righteous Party/" гэж нэрлэжээ.
Эдүгээ сөрөг нам болох URD нам /Republic and Democracy Party/ Өмнөд Солонгосын Үндэсний хурал дахь хамгийн том нам болж, Сэнүри нам удаалж байна. Өмнөд Солонгосын санал асуулгын "Realmeter"-ийн өчигдөр гаргасан шинэ оны эхний долоо хоногийн иргэдийн санал асуулгын дүнгээс үзвэл, нийт иргэдийн 38.9 хувь нь URD намыг, 15.5 хувь нь Сэнүри намыг тус тус дэмжиж байгаа аж.
Гэвч саяхан байгуулагдсан "Ригхтеоус нам" иргэдийн дунд хийсэн энэ санал асуулгад хамрагдаагүй ажээ.
М.Баяр