| |
Эдийн засагт амь тариа хийх үү?
Олон улсын рейтингийн байгууллагууд манай улсын зээлжих зэрэглэлийг, арилжааны банкуудын үнэлгээг уруудуулсан дүн тавьцгааж, манай нэр сүр хилийн цаана бол тун тааруу байгаа. Эдийн засгаа хэрхэн яаж хөл дээр нь босгох вэ гэдэг асуудал үндсэн сэдэв болоод байгаа. Тэрчлэн ОУВС-ийн тусламж амь тариа болох юм байна гэсэн хүлээлт дагаж буй. Стэнд бай хөтөлбөрт хамрагдая гээд салбарын сайд хийгээд төв банкны удирдлага Вашингтонд очоод ирсний араас ОУВС-ийн төлөөлөгчид манайд ирсэн. Судалгаа хийгээд буцсан гэж байгаа. Шийд гараагүй шинэ онтой золгосон. Тэгвэл ОУВС-гийн төлөөлөгчид энэ сарын 20-нд Монгол Улсад ирэхээр болжээ. Ажлын хэсгийнхний энэ удаагийн уулзалтаар "Стэнд бай” хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаарх үндсэн тохироогоо хийнэ гэсэн хүлээлт байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн