|
Видео

Шинэ мэдээ

ОУВС-ын хөтөлбөр ханшид хэрхэн нөлөөлөх вэ?

ОУВС-ын хөтөлбөр ханшид хэрхэн нөлөөлөх вэ?

 

Энэ долоо хоногт ОУВС-гийн төлөөлөгчид манай төрийн удирдлагуудтай уулзалт хийгээд явж байгаа аж. Монголд тулгараад буй өнөөгийн эдийн засгийн хүндрэлийн нэг шийдэл нь ОУВС-гийн хөтөлбөр гэж яригдаж байгаа. Ялангуяа ойрд өсөөд байгаа долларын ханшийг тогтоох нэг арга зам байж болох юм.

Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр нэн тэргүүнд ханш тогтворждог нь 2009 онд харагдсан. Тухайн үед 1,100 орчимд байсан ханш 2008 оны сүүл үеэс эхлэн огцом чангарч, 2009 оны 3-р сард 1,600 төгрөг дөхөөд байв.

Харин 4-р сарын эхэнд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр 10 хоногийн дотор  1,400 болж буурч, цаашид тогтворжсон байна. Энэ нь Стэндбай хөтөлбөрийн хүрээнд орж ирсэн 200 орчим сая доллар дээр нэмээд Дэлхийн банк, Жайка, Япон, Австралийн засгийн газруудаас орж ирсэн 100 гаруй сая ам долларын нөлөө байсан гэж ОУВС-гийн тайланд дурджээ.

Харин энэ удаагийн ОУВС-тай хийж буй хэлцлээр нийтдээ 2 тэрбум доллар яригдаж байгаа аж. Тэгвэл төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2,380 болсон өнөөгийн нөхцөлд ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжсэнээр ханш 2,000-2,100 болж буурах боломж бүрдэхээр байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler