|
Видео

Шинэ мэдээ

Монгол төгрөг 2016 оны хамгийн “муу” 10 валютын нэгээр тодорчээ

Монгол төгрөг 2016 оны хамгийн “муу” 10 валютын нэгээр тодорчээБлүүмбергийн шинжээчид 2016 оны хамгийн сайн ба хамгийн муу үзүүлэлттэй валютуудыг тодруулсан байна.

Хамгийн муу валютаар Египетийн паунд тодорсон бол хамгийн сайн валютаар ОХУ-ын рубль шалгаржээ. Египет улсад үүссэн эдийн засаг, нийгмийн тогтворгүй байдал үндэсний валютад нь нөлөөлсөн бол газрын тосны үнийн сэргэлт Оросын рублийн чансааг сайжруулсан байна.

Хамгийн муу үзүүлэлттэй 10 валютын наймдугаар байранд Монгол Төгрөг жагсжээ. Египет, Монголын валюттай цуг Суринам, Венесуэл, Нигери, Мозамбик, Сиерра Леон, Конго, Ангол, Гвинейн үндэсний мөнгөн тэмдэгтүүд сүүлийн 10 байрыг эзэлсэн байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler