| |
Видео
Шинэ мэдээ
Н.Золжаргал ерөнхийлөгчөө, Валютын тогтворгүй байдал ингэж “гай” болж байна!
Сүүлийн жилүүдэд манай улсад валютын
тогтворгүй байдал нүүрлэж буй. Энэ нь эцэстээ үндэсний үйлдвэрлэгчдэд
гай болж байна. Тэд худалдан авагчдаа алдаж байгаа гэнэ. Шалтгаан нь
үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний үнэ валютын ханшнаас хамаарч савлаж
байгаа учраас тэр юм.
Ер нь бол эдийн засгийн тогтворгүй байдал үүссэн үед импортыг орлох дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх шаардлагатэй болдог. Харин манай улсын хувьд цөөхөн хэдэн үйлдвэрлэл нь хөл дээрээ босч чадахгүй, хямралын өмнө өвдөг сөхөрч байна. Үйлдвэрлэгчдийн яриагаар бол өдрөөс өдөрт худалдан авагчдынх нь тоо буурч байгаа гэнэ. Энэ байдлаас үүдээд , орлого зарлагаа нөхөж чадахгүйд хүрээд байгаа юм байна. Гэвч Монголбанк валютын тогтворгүй байдлыг барьж дийлэхгүй байна. Төвбанкны ерөнхийлөгчөө, хуруу дарам цөөхөн үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг л болоод байна.
А.Тамир
http://www.hunnu.mn/content/55249.htm