| |
Видео
Шинэ мэдээ
Валютын тогтворгүй байдал дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж эхэлжээ
Валютын тогтворгүй байдлаас болоод үндэсний үйлдвэрлэгчид худалдан
авагчдаа алдаж байна. Учир нь үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний үнэ валютын
ханшнаас хамаарч савлаж байгаа юм.
Эдийн засгийн тогтворгүй байдал үүссэн үед импортыг орлох дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх шаардлага тулгардаг. Гэтэл байгаа хэдэн үйлдвэрлэл нь хөл дээрээ босч чадахгүй, хямралд нэрвэгджээ. Өдөр ирэх бүр худалдан авагчдын тоо буурч, орлого зарлагаа нөхөж чадахгүйд хүрээд байгаа талаар үйлдвэрлэгчид учирлан хэлж байсан юм.
Социализмын үед манай улс гутлын үйлдвэрлэлээ хөгжүүлж, чанартай гутлаар иргэдийгээ хангаж байсан арвин туршлагатай. Гэвч зах зээлийн үеэс дээрх үйлдвэрүүдээ хааснаас болоод өнөөдөр бид импортын гутлаар хэрэгцээгээ хангасаар ирсэн нь нууц биш.
Мөн энэ салбарт хувиараа гутал үйлдвэрлэгчид олон байдаг учраас тэднийг нэгтгэн, хоршоо болгож, хөгжүүлэх боломжтой юм. Тиймээс дээрх асуудал дээр үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ ярилцаж, үүнээс гарах гарцыг хайх шаардлага байгаагаа гутал үйлдвэрлэгчид холбогдох албаны хүмүүст учирлан хэлсэн аж.
Эх сурвалж: