|
Видео

Шинэ мэдээ

Дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй валютаар Монгол Төгрөг тодорлоо

Дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй валютаар Монгол Төгрөг тодорлоо

 

Өнгөрсөн зургаадугаар сарын 23-нд Европын Холбооноос гарахыг Британичууд дэмжсэнээр тус улсын мөнгөн тэмдэгт паундын ханш дэлхийд хамгийн муу үзүүлэлттэйгээр тодорсон билээ.

Тэгвэл наймдугаар сар гарснаар паундын энэхүү титмийг Монголын Төгрөг булаан эзэмших болжээ.

Блүүмбергийн гаргасан тооцооллоор Монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш сүүлийн 22 өдөр дараалан унаж 1993 оноос хойшх хамгийн доод түвшинд хүрсэн байна.

Google Finance-ийн мэдээгээр өчигдөр буюу Мягмар гарагт Азийн арилжаанууд дээр төгрөгийн ханш 1.7 хувиар буурсан байна.

Блүүмбергийн терминал дээр мэдээлэгдэж байгаа бүх валютаас хамгийн их уналттай нь төгрөг байж наймдугаар сарын эхнээс ам.долларын эсрэг 7.8 хувиар унажээ. 2016 оны хэмжээнд энэ үзүүлэлт 11 хувьд хүрсэн байна.

Долдугаар сарын сүүлээс Монгол төгрөг хэрхэн унаж байгааг эндээс харж болно:

 

Тэгэхэд Британичууд Европын Холбоог орхих санал өгснөөс хойш паунд 14 хувь унаад байгаа бол наймдугаар сарын 2-ноос хойш ойролцоогоор 3 хувь буурсан байгаа юм.

Британий паундын гол уналт нь санал асуулгын дүн гарсны дараа буюу зургаадугаар сарын сүүл, долдугаар сарын эхээр тохиожээ.

Гадаад худалдааны гол түнш Хятад улсын эдийн засгийн удаашрал, түүхий эдийн үнэ ханшийн уналт Монголын эдийн засагт хүндээр тусаж байна.

Монголын экспортын 80 орчим хувь нь нүүрс, алт, зэс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнээс бүрддэг юм.

Байдал ийнхүү хүндэрсний улмаас ОУВС-ын төлөөлөгчид Монголд ирж эдийн засгийн бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар яриа хэлэлцээр эхлүүлснийг орон нутгийн телевизийн суваг мэдээлжээ.

ОУВС-ын хэлж байгаагаар энэ айлчлал нь аль нэг улсад шинэ засгийн газар байгуулагдсаны дараа хийдэг эхний холбоо тогтоох уулзалтын нэг хэсэг гэнэ. Өнгөрсөн зургаадугаар сард болсон парламентын сонгуулиар МАН парламентын 76 суудлын 65-ыг нь авч ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын шинэ засгийн газар байгуулагдаад байгаа юм.

 

Эх сурвалж: Business Insider

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler