| |
Монгол төгрөгийг дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй валют гэж нэрлэв
Наймдугаар сарын үзүүлэлтээр Монгол төгрөг дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй валютаар шалгарлаа хэмээн Bloomberg мэдээллээ.
Монгол төгрөгийн ам.доллартой харьцах ханш Улаанбаатарын цагаар 5:05 цагийн байдлаар /08.16/ 2243.50 төгрөгтэй тэнцэж байна. Түүнчлэн ам.долларын ханш сүүлийн 22 өдрийн турш унаж байгаа юм. Зөвхөн энэ сард гэхэд 7.8 хувиар унасан нь 1993 оноос хойшхи хамгийн доод түвшиндээ хүрсэн үзүүлэлт хэмээн эх сурвалж бичиж байна.
Bloomberg-ийн шинжээчид дэлхийн 154 валютын дунд судалгаа явуулахад Монгол төгрөг хамгийн муу үзүүлэлттэй хэмээн гарчээ. Энэ онд Монгол төгрөг ам.долларын эсрэг 11 хувиар унажээ.
Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн уналт, БНХАУ-ын эдийн засгийн уналт болон гадны хөрөнгө оруулалт буурсантай холбогдуулан Монголын эдийн засаг хүндрэлтэй тулгарч байна.
Монгол Улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн долоо хоногт улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар олон нийтэд танилцуулахдаа "Бид эдийн засгийн гүн хямралын байдалд байна” гэж мэдэгдсэн.
Шинээр сонгогдсон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат даваа гарагт хийсэн хэвлэлийн хурлын үеэр эдийн засгийг сэргээх хөтөлбөр боловсруулж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татна хэмээн мэдэгдсэн гэж эх сурвалж бичжээ.
Эх сурвалж: Bloomberg.com